ДэлхийСонин хачинЭнтертайнмент

Хятадын 227 супер компьютер дэлхийн топ 500-д багтжээ

АНУ-ын Далласт Супер компьютерын дэлхийн топ 500-гийн шинэ жагсаалтыг нийтэлж, Америкийн “Суммит” компьютер 1-р байранд орсон бөгөөд жагсаалтад багтсан компьютерын тоогоороо Хятад улс тэргүүлжээ.

Супер компьютерын дэлхийн топ 500-гийн жагсаалтыг хагас жилд нэг удаа нийтэлдэг ажээ. Энэ удаагийн топ 500-гийн жагсаалтыг Америкийн “Суммит” тэргүүлж, Хятадын “Шэньвэй” гуравт, “Тяньхэ-2” дөрөвдүгээр байранд оржээ.

Хагас жилийн өмнө супер компьютерын нэрсийн жагсаалтад Хятадын 206 компьютер орж байсан бол энэ удаад 227 компьютер багтсан гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close