ДэлхийСонин хачин

Victoria Secret-ийг эсэргүүцэж “Эмэгтэйчүүд бид бүгдээрээ сахиусан тэнгэр” жагсаал зохион байгуулжээ

Эмэгтэйчүүд бие махбодоос үл харгалзан гоо үзэсгэлэнг харуулах ёстой гэжээ. Нью-Йоркт болсон Victoria Secret шоуны үеэр супермодель Робин Лоули шоуг эсэргүүцэн бойкот хийсэн аж.

Түүнийхээр “Сахиусан тэнгэр”-ийн шоунд янз бүрийн галбир, хэмжээ бүхий эмэгтэйчүүд оролцож болох хүртэл түүнийг хүчингүй болгохыг шаардсан байна.

Victoria Secret дотуур хувцасны шоуны хэмжээ нь “хөвсгөр” хэлбэрийн эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа учир нь хэрэглэгчийн зах зээлд маш олон янзын эмэгтэйчүүд байдаг гэжээ.

Робин нь зөвхөн “Simply Be” брэндтэй хамтран ажилладаг бөгөөд тэдний дотуур хувцасны 73% нь олон тооны эмэгтэйчүүдийн параметрүүдийг хангаж чаддаггүй гэнэ. Эмэгтэйчүүдийн 71% нь өөртөө таарсан төгс хөхний даруулга олж авах нь худалдан авалтын хамгийн хэцүү зүйл гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэжээ.

Victoria Secret-ийн шоуны үеэр Робин Лоули “Бид бүгд тэнгэр элчүүд” хэмээх уриа лоозонтой зогсжээ. Эмэгтэйчүүдийн гол зорилго нь эмэгтэй хүн бүрд биеийн ерөнхий хэмжээ, бэлхүүс, өгзөг, хөхний хэмжээнээс нь үл хамааран өөрийнхөө арга барилаар гоё сайхан байхыг заах хэрэгтэй гэжээ.

М.Баяр

ЭХ СУРВАЛЖ : ZALUU.COM

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close