ДэлхийЭнтертайнмент

Marvel-ын супер баатруудыг бүтээсэн домогт Стэн Ли таалал төгслөө

 Marvel-ын ертөнцийн комикс зохиолуудыг бичсэн алдарт зохиолч Стэн Ли хэдхэн цагийн өмнө Лос-Анжлелес хотноо таалал төгсжээ. Тэрбээр 95 настай байсан бөгөөд сүүлийн үед түүний бие тааруу байсан гэдгийг охин нь мэдэгдсэн байна.

Стэн Ли Marvel-ын ертөнцийн ихэнх гол баатруудыг бүтээсэн байдаг. Тэрбээр Жек Кирби, Стив Дитко нартай хамтран Хүн аалз, Хар ирвэс, Икс хүмүүс, Төмөр хүн, Гайхамшигт дөрөв зэрэг супер баатруудыг бүтээсэн юм. Мөн Marvel-ын бүх кинонд тэрбээр нэгэн жижиг дүр бүтээдэг байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

ЭХ СУРВАЛЖ : BURO247.COM

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close