Бусад хүмүүс

Аюултай нөхцөлд биеэ хамгаалахын тулд дараах эмзэг цэгүүдийг мэддэг байх хэрэгтэй: нэг л өдөр таны аминд орох болно

Хүний бие организм бол гайхалтай зүйл. Гэвч бидэнд олон чадвар байдаг ч гэлээ, эсрэгээрээ хүний бие организм маш эмзэг билээ. Үнэндээ ахиллесыг эс тооцвол, хүний биед нэгээс илүү олон эмзэг цэг байдаг байна. Бид танд хэзээ нэгэн цагт гэмт этгээдийн халдлагаас амь насаа аврахад тань туслах зорилгоор хүний биеийн хамгийн эмзэг цэгүүдийг хүргэж байгаа ба та эдгээрийг мэдэж авч эрүүл мэнд болон амь насаа хамгаалаарай. Гол цэгүүд Ямар ч үед өөрийгөө хамгаалах нь хүн бүрийн хувьд чухал зүйл. Хэрэв та тулааны урлагаар хичээллэдэггүй бол эдгээр цэгүүдийг мэдэхэд илүүдэхгүй. Гэмт этгээдийн халдлагад өртөх үед таны эрүүл мэнд болон амь нас аюулд учрах болно. Энэ нөхцөлд та өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Эхлээд хүний биеийн эмзэг хэсгүүд болох нүд, эрүү болон цавь руу довтлох ёстой. Гэхдээ дээрх эмзэг хэсгүүдээс өөр мэдрэл болон дотоод бие эрхтэнтэй холбоотой, ясаар хамгаалагдаагүй эмзэг хэсгүүд бас бий. Эдгээр эмзэг хэсгүүд рүү цохих үед ноцтой гэмтэл учруулж болох ба тэр ч бүү хэл амь насыг нь эрсдэлд оруулж болзошгүй. Тиймээс та зөвхөн аюултай нөхцөл байдалд эдгээр эмзэг хэсгүүд рүү цохих хэрэгтэйг анхаарна уу.

1. Мэдрэл Энэ мэдрэлийн хэсэг цавь болон өвдөгний дунд, өөрөөр хэлбэл гуяны дотор хэсэгт байрладаг. Өвдөг рүү хэд хэдэн удаа цохих нь өвдөлт, шок болон хөл хэсгээр мэдээ алдуулахад хүргэдэг байна.

2. Эрүү Гарынхаа алгаар энэ хэсэг рүү цохь. Эрүүндээ цохиулсны дараа тухайн хүн төвлөрөх чадвараа алдана. Эрүүнд цохилт авах үед толгой эргэж, тархи доргидог ажээ.

3. Хоёр толгойт булчин Энэ булчин руу цохисноор дотоод өвдөлт мэдэрч, мөн гар тэр чигтээ мэдээгүй болдог байна. Заримдаа гарын хуруунуудыг мэдээгүй болгодог ба үр дүнд нь тухайн хүн гараа атгаж чадахгүй хүрдэг гэнэ.

4. Мөрний уулзвар Энэ хэсэг рүү хэд хэдэн удаа цохиход дотоод өвдөлт мэдрэхээс гадна гар мэдрэлгүй болно. Харин хүчтэй цохих үед эгэм хугарна. Мөрний уулзвар хэсэг рүү цохисноор эгэмний яс хугардаг гэж ойлгож болох юм. Үр дүнд нь тухайн хүн гараа мэдэрч чадахгүйгээс гадна шоконд орж, дотор муухайрах мэдрэмж төрдөг байна. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх

5. Цавь Энэ хэсэгт олон мэдрэлүүд байдаг, мөн эмзэг эрхтэн болон давсаг байрладаг билээ. Энэ хэсэг рүү хийтэй цохих үед багагүй гэмтлийг учруулж болно. Харин хүчтэй цохивол давсаг гэмтэж, шоконд ордог ажээ.

6. Нүд Нүд рүү довтлох эсвэл нүдэн дээр хүчтэй дарах нь тухайн хүний харах чадварыг бууруулна. Мөн хүчтэй дарвал нулимс их хэмжээгээр гардаг байна. Энэ аргыг ашиглаж гэмт этгээдийг таныг дахин харахаас өмнө зугтаах боломжтой болно гэсэн үг. Энэ аргыг аминд тулсан үед ашиглах нь тохиромжтой.

7. Гар Хүний гарт олон мэдрэлүүд байдаг. Хэрэв та тухайн хүний гарын хуруунуудын дунд хүчтэй дарвал тав тухгүй санагдаж, гараа атгаж чадахгүйд хүрдэг байна.

8. Шилбэний булчин Энэ хэсэг рүү хүчтэй өшиглөвөл хугарч ч мэднэ. Харин хийтэй өшиглөснөөр их хэмжээний өвдөлт мэдэрч, дотор муухайрах болон хөл дээрээ тогтоход хүндрэл үүснэ. Яс хугарвал ясыг чиглүүлэгч эд цусны судсыг гэмтээнэ. Түүнчлэн шоконд орохоос гадна хөдөлж чадахгүйд хүрэх болно.

9. Чихний ойролцоох булчирхай Танд хоёр сонголт бий: Хуруу эсвэл хуруугаа үеэр нь нугалж байгаад хүзүү болон эрүүний дунд байрлах чихний энэ хэсэг рүү хүчтэй дарах эсвэл чихний сэртэнд хүчтэй даралт учруулна. Чихний гэдсийг хүчтэй атга – тухайн хүний чихийг алгаараа хүчтэй атгах хэрэгтэй. Мөн зулгааж, өөр лүүгээ хүчтэй татаж болно. Санах ёстой зүйл: Хэрэв танд энэ үед зугтах боломж олдвол шууд зугтаарай гэж зөвлөе. Хэрэв танд чөлөөт цаг гарвал бокс эсвэл өөрийгөө хамгаалах бусад тулааны спортоор хичээллээрэй. Тулалдаж, өөрийгөө хамгаалж сурахад хэзээ ч оройтно гэж байхгүй шүү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close