Бусад хүмүүс

Үхлийн өмнөх сүүлчийн гэрэл зургууд

Хэзээ үхэхээ мэддэг хүн энэ хорвоод ховор байх. Өнөөдөр бидний дунд амьдарч байсан хүн маргааш хумхын тоос болон замхарч мэдэх учраас л бид амьдралыг дэндүү харгис, бас хуурамч хэмээн дүгнэдэг шүү дээ. Тэгвэл танд харуулах дараах түүхэн гэрэл зургууд их сонин. Учир нь зураг авахуулж байх тухайн агшинд энэ хүмүүс үхэл хажууд нь отож байсныг огтоос мэдээгүй байсан юм. Доорх тайлбарыг нь уншихгүйгээр зургийг харвал танд юу харагдаж байна вэ? Харамсалтай нь зураг бүхэн гунигт түүх агуулах ажээ.

Үхлийн өмнөх сүүлчийн гэрэл зургууд

Аянганд ниргүүлсэн ах дүүс
Ах дүү гурав болох Мэри Маккуикен, Майкл, Шон нар Калифорни мужийн Секвойн үндэсний паркт байрлах Моро хадан дээр зугаалж явжээ. Энэхүү зургийг дарснаас ердөө хоёрхон секундын дараа тэнгэрт цахилгаан цахин, аянга ниргэж Мэри Маккуикен, Шон хоёр нас барж, Майкл (баруун талынх) л амьд үлдсэн гэнэ. Уг харамсалтай үйл явдал 1975 онд болсон байна.

Аянганд ниргүүлсэн ах дүүс
Жон Ленноны сүүлчийн зураг
1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Жон Леннон өөрийг нь хороохоор төлөвлөсөн алуурчин Марк Дэвид Чепменд гарын үсгээ өгсөн байна. Үүнээс зургаан цагийн дараа Ленноны амь насыг тэр хороожээ. Анх Чепмен “Битлз”-ийн шүтэн бишрэгч байсан боловч удалгүй шашин шүтлэгт хэт автсан аж. Жон нэг удаа “Битлз” Есүсээс илүү алдартай” гэж хэлснээс нь болж тэрээр дуучныг хөнөөсөн юм байна.

Ленноныг гэрээсээ гарч дуу бичлэгийн студи рүүгээ явах замд Чепмен түүнийг зогсоож гарын үсгийг нь авчээ. Энэ талаар огт гадарлаагүй байсан тэрээр гарын үсгээ өгч, ажлаа амжуулахаар цааш явжээ. Ингээд дуу бичлэгийн студиэс харьж явахад нь Чепмен түүнийг “Ноён Леннон” хэмээн дуудсаныхаа дараа таван удаа буудаж хороосон байна. Цагдаагийн албаныхан алуурчныг хэргийн газраас нь  баривчилсан аж.

Жон Ленноны сүүлчийн зураг
XIX зууны үеийн талийгаач бүсгүй
Энэ зургийг харахад танд ямар нэгэн айдас төрөхгүй л болов уу. XIX зууны үед амьдарч байсан энэ бүсгүйн зургийг авах үед нас барсан байжээ. Бүсгүй төрөлтийн хүндрэлээс болж өөд болсон аж. Тухайн үеийн зарим гэрэл зургийн студи нас барсан хүмүүсийн зургийг авдаг байсан бөгөөд талийгаачийн нүдэнд дусаалга дусааж нээгээд илүү чийглэг харагдуулдаг байсан гэнэ.

XIX зууны үеийн талийгаач бүсгүй
Алиалагчийн дүртэй алуурчин
Үүнийг харахад энгийн нэгэн хөгжилтэй алиалагч боловч үнэн хэрэгтээ багны цаана цуврал алуурчин Жон Уэйн Гейси нуугдаж байжээ. Тэрээр 33 эмэгтэйг хүчиндэж амь насыг нь хороосон бөгөөд тэдний дунд өсвөр насны болон балчир хүүхдүүд ч байсан аж. Жон есөн настай байхдаа нэгэн гаж донтонд хүчирхийлүүлж, хохирогч болсон байна. Хожим нь тэрээр алиалагчийн ажил хийж гэр бүлээ тэжээдэг халамжит хань, сайн эцэг болсон ч багадаа авсан зүрхний шарх нь түүнийг алуурчин болгож хувиргасан аж. Түүний талаар маш олон сонирхолтой кино бүтээсэн бөгөөд хамгийн алдартай нь “To Catch a Killer” болон “Gacy” юм. Мөн Элис Купер,  Мэрилин Мэнсон нар түүнд зориулж дуу гаргасан  байна.

Алиалагчийн дүртэй алуурчин
Үхлийн өмнөх агшин
Сурагчдын зургийг анх харсан хүн юу нь сонин байгаа юм бэ гэж гайхширч магадгүй. Зургийн дээд буланд хоёр сурагч буудаж буй мэт дүр зургийг гаргасан байгаа биз. Тэд бол Эрик Харрис болон Дилан Клеболд нар бөгөөд 1999 онд Колумбийн сургуульд эдгээр сурагчид руу галт зэвсгээр “шүршсэн” аллагын эзэд юм. Энэ үед тэд 37 хүн гэмтээсэн төдийгүй зураг дээрх сурагчдын 13 нь амиа алджээ. Алуурчид эцэст нь амиа хорлосон юм.

Үхлийн өмнөх агшин
Амиа хорлож буй бүсгүйн зургийг авчээ
Уханы голын дээгүүр татсан манангийн зургийг  нэгэн сонины сэтгүүлч даржээ.  Харин дараа нь тэрээр авсан зургуудаа ажиглаж суугаад гүүрэн дээрээс үсэрч амиа хорлож буй хүний гэрэл зургийг санамсаргүй авснаа ухаарчээ. Энэ нь ховор тохиолдол биш бөгөөд хоёр минут тутам нэг хүн гүүрэн дээрээс үсэрч амиа хорлодог гэнэ.

Амиа хорлож буй бүсгүйн зургийг авчээ
Үхлийн төлөөх тэмцэл
1985 оны арваннэгдүгээр сарын 13-нд Невадо-дель-Руис  галт уул дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлтээс болж 25 мянган хүн нас барсны нэг нь 13 настай Омайра Санчес байсан юм. Байшингийн нурангид дарагдсан тэрээр нас барахынхаа өмнө гурав хоногийн турш хүзүүгээр нь татсан их уснаас амьд гарахын төлөө тэмцэж байсан гэнэ. Энэхүү зургийг фото сэтгүүлч Франк Фурнье авчнаар охины дүр гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлджээ.

Үхлийн төлөөх тэмцэл
Хэрцгий ээж нь охиноо шийтгэжээ
Бланш Монье 25 жилийн турш нүцгэн, өлсгөлөн, хархнуудтай хамт харанхуй өрөөнд амьдарсан аж. Ээж  нь түүний найз залууг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир охиноо ийнхүү хорьжээ. 1901 онд бүсгүйг Францын цагдаагийн байгууллагынхан олж илрүүлсэн байна. Хэдийгээр түүний биеийн байдал дээрдсэн боловч ой санамж нь огтхон ч сайжраагүй гэнэ.

Хэрцгий ээж нь охиноо шийтгэжээ
Ом дахь террорист халдлага
Энэхүү гэрэл зургийг 1998 оны наймдугаар сарын 15-нд Хойд Ирландад авсан бөгөөд зураг дээрх улаан машиныг тэсрэх бөмбөгөөр тоноглосон байжээ. Зураг дарснаас хэдхэн минутын дараа тэсрэх бөмбөг дэлбэрч 29 хүн амиа алдаж, 220 хүн шархадсан гэнэ. Энэхүү халдлагыг Ирландын Бүгд Найрамдах цэргийн хүчнээс зохион байгуулсан бөгөөд тэд хойд ирландчуудтайгаа 30 жилийн турш тэмцэлдсэн аж. Гэрэл зураг дээр байгаа аав охин хоёр азаар амьд үлдсэн байна.

Ом дахь террорист халдлага
Селфинээс л боллоо
Сургуулийн сурагч 17 настай Ксения Игнатьева 10 метрийн өндөрт байрлах Санкт-Петербургийн гүүрэн дээр селфи хийжээ. Ийнхүү  хамгийн өндөрт гарч зорилгоо биелүүлснийхээ дараа тэр хөл алдаж унахдаа цахилгааны утаснаас барьж авчээ. Цахилгааны утас өндөр хүчдэлтэй холбоотой байсан тул хөөрхий охин эмгэнэлтэйгээр амь насаа алдсан байна.

Селфинээс л боллоо

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close