Сонин хачинЭнтертайнмент

Таалал төгссөн эзнээ 80 өдөр хүлээж буй НОХОЙ

Таалал төгссөн эзнээ 3570 өдрийн турш хүлээсэн Хачико нэртэй нохойн түүх олны сэтгэлийг хөдөлгөдөг бөгөөд япончууд түүнд зориулан Шибүяа өртөөнд хөшөө босгосон түүхтэй.

ХАЧИКО НОХОЙ 

Тэгвэл Хачикогийн адилаар таалал төгссөн эзнээ хүлээн нэг газраа 80 өдөр болсон нохой Хятадын твиттер гэгддэг Вейбод жинхэнэ утгаараа од болж байна.

Эзнээ хүлээж буй нохойны бичлэгийг хэдийнэ 1.4 сая хэрэглэгч үзсэн аж. Нэгэн таксины жолооч уг нохойд өдөр бүр хоол өгдөг ба интернэт хэрэглэгчдээс тусламж хүссэн гэнэ.

Уг нохой Өвөрмонголын Хөх хотын завгүй гудамжинд ийнхүү эзнээ 81 өдрийн турш хүлээж буй гэнэ. Түүний эзэн өнгөрөгч наймдугаар сарын 31-нд нас барсан аж.  Нохой өдөр бүр эзнээ тосч авч, гэртээ цуг харьдаг байжээ.  Гэрийнх нь нохойгоо гэртээ авчрах гэж олон удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн аж.

Б.Дэлгэрцэцэг 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close