зөвлөгөө

“Colgate” шүдний ооноос хорт хавдар үүсгэдэг химийн бодис илэрчээ

Colgate” бол дэлхий дээрх хамгийн алдартай шүдний ооны бренд бөгөөд хүмүүсийн дунд өргөн хэрэглээ болсон бүтээгдэхүүн юм. Хэрэв та угаалгын өрөөндөө ороод харах юм бол дор хаяж нэг ширхэг “Colgate” шүдний оо байх нь гарцаагүй. Хэдий тийм боловч саяханы нэгэн судалгаагаар “Colgate” шүдний оо нь найрлагандаа маш аюултай Триклозан гэх бодис агуулдаг болох нь батлагджээ – энэ бодис эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, хорт хавдрын тархалтыг эхлүүлдэг. Химийн хорт бодис судлалын төвөөс эрхлэн гаргадаг сэтгүүл дээр саяхан дээрх судалгааны талаар нийтлэгдсэн бөгөөд хэрэв найрлаганд нь их хэмжээний триклозан бодис агуулагдсан байвал хорт хавдрын эсийг тэжээдэг байна. Үүгээр ч зогсохгүй дээрх судалгаанаас гадна өөр судалгаанууд байгаа бөгөөд бүгдийнх нь үр дүн ижилхэн гарчээ – энэ химийн бодис таны бие организмд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлнө.

Триклозан арьсанд гүн нэвтэрч, гормоны ялгаралтанд саад учруулан, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг доголдуулдаг байна. 2008 онд хийгдсэн нэгэн судалгаагаар судалгаанд хамрагдсан 6 болон түүнээс дээш настай 2517 хүний 75%-ийнх нь шээснээс триклозан бодис илэрч байжээ. Түүнчлэн энэхүү бодис угаалгын нунтаг, гар ариутгагч, үнэртүүлэгч болон халдварын эсрэг бодисоос илэрсэн байна. Арьсаар дамжин биед нэвтэрч цусанд орох ба ингэснээр гормоны тэнцвэржилтийг алдагдуулна. Хэд хэдэн судалгаагаар триклозан бодис хүний биед маш аюултай гэдгийг батлаад байгаа ч “Colgate” шүдний оо одоог хүртэл энэ бодисыг ашигласаар байгаагаас гадна хүний эрүүл мэндэд элдэв гаж нөлөөгүй гэж мэдэгдээд байгаа юм. Харин Канад улс энэ бодисыг найрлагандаа агуулсан бүтээгдэхүүнийг бүрмөсөн хориглосон байна. Америкийн засгийн газраас одоогоор энэ бодисыг хэрэглэхийг хориглоогүй байгаа бөгөөд удахгүй хориг тавих магадлал өндөр байгаа аж. Учир нь энэ бодисоос болж олон хүн амь насаараа хохирох аюул нүүрлээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/212528/ © XopoM News

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close