Бусад хүмүүс

Өнчирч үлдсэн 9 охинд байр өгсөн асуудлаар албан ёсны тайлбар өглөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баяхонгор аймагт айлчлах үеэрээ эгч дүү 9 өнчин хүүхдэд 2 өрөө байр өгсөн мэдээлэл гарч нэлээд маргаан үүсгэсэн. Энэ талаар Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга: Ц.Дашцэрэн албан ёсны тайлбар өглөө. Тэрбээр “Авто ослоос болж өнчирч үлдсэн 9 охинд байр өгсөн асуудлыг мушгин гуйвуулсан зүйл их явах боллоо. Доорх 2 зурагны эхний зураг бол ХДТ-ын дуучин Батцэцэг 3 сарын -нд хийсэн тайлан тоглолтынхоо үеэр өнчин охидод бэлэг өгсөний дараа аймгийн удирдлагууд 2 өрөө байр өгөхөөр амалж байх үеийн зураг. Харин 2 дахь зураг бол МУ-ын Ерөнхий сайд манай аймагт ажиллах үеэрээ байрны түлхүүрийг гардуулсан үеийн зураг. МУ-ын Засгийн газарт хүсэлт болгосоны дагуу байрны мөнгөний үлдэгдэл 21 сая төгрөгийг ЗАСГИЙН ГАЗАР -аас тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зориулж 110 сая төгрөг аймагт олгосоноос Ерөнхий сайдын дэмжлэгээр шийдвэрлэсэн. Нийтдээ 24 сая төгрөгний үнэтэй байр бөгөөд 3 саяыг Засаг даргын нөөцөөс гаргасан. Харин барилгын компаниудаас мөнгө аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гэрээ болон бусад баримт нь байгаа болно” хэмээн хэлсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close