Бусад хүмүүс

Дэлхий нийтээрээ сормуусны будаг хэрэглэхээс татгалзаж байна!

АНУ-ын загварын “Business of Fashion” сэтгүүл саяхны нэгэн судалгаагаар сормуусны будагны борлуулалт огцом буурч байгаа талаар нийтлэл бичжээ. Мөн томоохон гоо сайхны брэндүүд сормуусны будагны үйлдвэрлэлээ бууруулж байгаа аж. Учир нь эмэгтэйчүүд сормуусаа будахаа больж эхэлсэн талаар гоо сайханчид онцолсон байна. Энэ үүднээс та бүхэнд яагаад эмэгтэйчүүд сормуусны будаг хэрэглэх ёсгүй талаарх мэдээллийг хүргэж байна.

Нэрд гарч байгаа брэндүүд сормуусны будаг огт үйлдвэрлэдэггүй

Кайли Женнер (Kylie Jenner)-ийн “Kylie Cosmetics” болон дуучин Рианна (Rihanna)-гийн “Fenty Beauty” зэрэг сүүлийн үед нэрд гараад байгаа гоо сайхны брэндүүд сормуусны будаг огт үйлдвэрлэдэггүй гэнэ.

Учир нь:

Ямар ч брэндийн сормуусны будаг амласан үр дүнг үзүүлдэггүй (Жишээ нь: Энэ будаг 24 цагийн турш арилахгүй гэх мэт…)

Нэрд гарч байгаа брэндүүд сормуусны будаг огт үйлдвэрлэдэггүй

Сормуусны будгийг үйлдвэрлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, хүчин чадал шаардлагатай байдаг.

Сормуусаа будахын оронд хиймэл сормуус наадаг бүсгүйчүүд олширсон

Загварын чиг хандлага өөрчлөгдөж байна

Хэдхэн жилийн өмнө эмэгтэйчүүд тод сайхан сормуусыг хүсэмжилдэг байсан бол одоо будаагүй мэт байх нь илүү цэвэрхэн харагддаг гэсэн үзэл давамгайлж байна. Мөн бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч нүүрний байгалийн өнгийг тодруулж өгөхийг хичээх болжээ.

Загварын чиг хандлага өөрчлөгдөж байна

Нүдэнд учруудах хор хөнөөл

Их Британид хийсэн саяхны судалгаагаар эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь сормуусны будгаа дор хаяж бүтэн жил хэрэглэдэг болох нь тогтоогджээ. Мөн дөрвөн эмэгтэй тутмын нэг нь гоо сайхны бараанд хугацаа байдаг гэдгийг мэддэггүй байсан бөгөөд зарим нь будгаа 10 гаруй жил хэрэглэсний улмаас нүд нь үрэвсэж, хагалгаанд орох явдал ч гарсан байна.

Сормуусны будаг нь сормуусыг урт, өтгөн болгодог боловч нүдэнд муугаар нөлөөлдөг байна. Учир нь сормуус нь нүдэнд хамгийн ойрхон байдаг учраас удаан хэрэглэсэн сормуусны будаг нүд рүү янз бүрийн бактери дамжуулах эрсдэлтэй байдаг ажээ.

Нүдэнд учруудах хор хөнөөл

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close