Бусад хүмүүс

ШУУРХАЙ: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЦААШИД ИНГЭЖ ОЛГОХООР БОЛЖЭЭ

Татварын талаар төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан иргэдийг хамгийн ихээр татаж байгаа зүйл бол НӨАТ-ын худалдан авалтын 20 хувийн буцаан олголт юм. Нэг ёсондоо иргэн бүр татвар төлөлтөд хариуцлагатай хандаж, тухайн иргэн хүний хувь нэмэр үүрэг ролийг татвар дээр хамгийн сайн тодотгосон зүйл бол “Е баримт”.

Он гарсаар нийт 108.483.246 Е баримт хэвлэж, 71.965.001 нь баталгаажжээ. Энэ нь иргэдийн татвараа төлөх итгэлийг сэргээсэн, татвар төлөлтийн ач холбогдлыг нийгмийн ухамсар, эдийн засгийн үр ашгаас хүртэх хамгийн зөв технологийн хэлбэр гэж үзэхэд хүргэсэн санал санаачилга болсон гэж Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал хэлж байна.

Тиймээс татвар төлөлтийн хөшүүргийн нэг болсон НӨАТ-ын буцааж олголтыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад жилд нэг удаа өгдөг байсныг улирал тутамд олгож байх төслийг Татварын ерөнхий газраас боловсруулж Сангийн яам, Засгийн газарт оруулаад байгааг мэдэгдлээ. Ингэж олгох талаар иргэд санал гаргаж татварын байгууллага асуулга явуулсан байна. Төсөл УИХ-аар хэлэлцэгдэж батлагдвал ирэх 2019 оны эхнээс буцаан олголтыг улирал тутамд олгож байхаар болно гэж Татварын байгууллагын удирдлага энэ 7 хоногт өндөрлөж байгаа “Татвартөлөгчдийн өдрүүд”-ээр мэдэгдэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close