нийгэм

Аль муухай тодотголыг Монгол ЭРЧҮҮД зүүх болж

Эр хүн эхнэрийн шуналыг гүйцээх гэж биш. Эцсийн шийдвэрлэх мөчид чиний төлөө амиа өгөх гэж төрдөг юм.

… Арчаагүй, алхаг залхуу, архичин, авлигачин, авгайгаараа тэжээлгэдэг…гээд аль муухай тодотголыг Монгол ЭРЧҮҮД зүүх болжээ. Тэнгэр заяат тэднийг ингэж доромжилсны эцэст тэгээд юу болов!!!
Тэсэж чадсан нэг нь дотроо нурсан ч гундуухан бидний дунд гэлдэрч, чадаагүй нөгөөх нь харьд дүрвэх, хог дээр архичин болох хоёрхон СОНГОЛТ хийлээ. Үр дүнд нь Монголоор нэг өрх толгойлсон ээж, сингл хүүхнүүд, харийн бэр, эцэггүй өсч яваа том толгойтнууд.Эрчүүд ийм болсон нь үнэндээ өөрсдөөс нь биш нийгмийн шалтгаан байсан. Шилжилтийн үед эцэг эхчүүд охидоо л сургахыг урьтал болгосон. Тэр үед эрчүүд аар саарханыг хийгээд амьдралаа залгуулж болдог байжээ. Одоо бол авлигад идүүлж, ажилчин хүнийг дорд үздэг болсон учраас зангиа зүүж ширээний ард суухгүй л бол ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрахад хэцүү болсон. Тэгээд ч эрчүүдийн ажиллах зам,барилга,бүтээн байгуулалтын салбар Хятад эрчүүдийн талх болсон нь ГАШУУН ҮНЭН. Сахилга, хариуцлага,цаг нар гээч юм байхгүй болсон учраас ажил олгогчид ч БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ-г сонгож байна.


..Тэмцэл жагсаалын тэргүүн эгнээнд яваа хүүхнүүд уг нь “даргыг огцруул” гэхээсээ илүү “ААВУУДЫН АЖЛЫН БАЙРЫГ БҮҮ БУЛАА” гэх мэтийн амьдралд ойр тэмцэл хиймээр…
Яг үнэндээ өнөөдөр хамгийн их хохирч байгаа хүмүүс бол эрчүүд. Айл гэрийн хамаг ачааг тэд үүрч явна . Угаасаа үүрэг нь гээд орхие ! Гэтэл хүүхнүүдийн ШУНАЛ,ХЭРЭГЦЭЭ дийлдэхээ болилоо. БРЭНД мэтийн зальхай үйлдвэрлэгч,худалдаачдын тархи угаалтад толгойгоо мэдүүлж,өмсөх зүүхээр ӨВЧЛӨХ нь тэр. Өмсөж зүүх нь өнгөн төдий юмаа. Жинхэнэ МӨН ЧАНАР далд мөртлөө ямар үзэсгэлэнтэй оршдог гэдгийг ухаарахгүй СОХОРЧЭЭ. Ганц хоёрхон хүүхэд өсгөх гэж ГАЛАВ ЮҮЛЭХИЙН дайтай. Тийм ч юм хэрэгцээтэй, ийм ч юм идүүлж уулгахгүй бол болохгүй… Нэг нэгнээсээ хальт сонссон дуулснаараа мэдэмхийрч хүүхэддээ “хоол биш хор өгөх”ч энүүхэнд. Бидний ээжүүд үүрийн гялаанаас үдшийн гэгээ тасартал борви бохисхийхгүй ажлын хажуугаар 10 хүүхэд өсгөхдөө ингэж ҮҮРТЭЭГҮЙ юм шүү.
Өнөөдөр бид Төрсөн өдрөөрөө нөхрөөсөө үнэтэй бэлэг авсан,үдэшлэг,хүлээн авалтад үлгэрийн гүнжид хальт хувилсан,тураах төвд явж жин хаясан тухай л ярина. Харин одоо хажуудах ханиа нэг хар даа.

Эр хүнийг хажуу дахь эмэгтэйн ИНЭЭМСЭГЛЭЛ -ээр хэмждэг гэлүү!!!!. Тэгвэл Эм хүнийг хажуу дахь эрийн НҮДНИЙ ГАЛААР хэмждэг юм шүү!!!

Эцэст нь юу хэлэх гэсэн бэ? гэвэл Эр хүн айл гэрийг авч явах нь угаасаа түүний үүрэг. Гэхдээ эмэгтэйчүүд бас хажуугаас нь дэмнэх, түшиж тулахаа мартаж болохгүй . Монгол эрчүүд үүнийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Яахав зарим нь ажил орлогогүйгээсээ болоод
хагас дутуу биелүүлж,”авгайгаараа тэжээлгэдэг”хэмээх адгийн нэр зүүж яваа байх. Эмзэглэж л байгаа. Хамгийн гол нь эрчүүдээ элдвээр доромжилж, хийморь лундааг нь гудайлгахаа л больчих!!!Аюул осол, амь өрссөн аймшгийн өөдөөс хамгийн түрүүн хэн сөрдөг билээ!!! Эцсийн мөч ирэхэд эмэгтэйчүүд бид хэний элгэнд нуугдаж,энгэрт хоргоддог билээ! Жич: / Сэтгүүлч баримттай бичих ёстой учраас хамгийн сүүлийн гамшгуудаас 2 фото орууллаа. Хар даа. Эрчүүд л байгаа биз дээ!!!/
Эр хүн эхнэрийн шуналыг гүйцээх гэж биш. Эх орноо хэрэгтэй үед амиараа хамгаалах гэж төрдөг юм. Өмсөж эдлэх хэрэгцээг чинь хэр хангаснаар түүнийг бүү хэмж!!

Отгон Баасанжав / сэтгүүлч /

Эх сурвалж : Tusgaar.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close