нийгэмУлс төрчид

​МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дөнгөж сая дууслаа. Хурлаар 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын  тогтоолуудад бүхэлд нь хориг тависан юм.

Уг нь бүлгийн дийлэнх гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, зураг төсөвгүй олон барилгыг хасах, ЖДҮХС-нд суулгасан 47 тэрбум төгрөгийг хасах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан ч ийнхүү бүлгээс хоригийг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэлээ. Одоо үргэлжлүүлээд УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж, авах эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close