Спорт

Бильярдын шилдгүүд дэлхийд өрсөлдөхөөр аяны дөрөө авлаа

Мьянмар улсын Янгон хотод энэ сарын 18-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах  Дэлхийн аварга шалгаруулах Снукер бильярдын тэмцээнд Монгол Улсаа төлөөлж эрэгтэй ангилалд Олон улсын хэмжээний мастер Д.Өлзийтогтох, Спортын мастер Т.Лхагвасүрэн, Э.Энхжаргал нар оролцох бол 40 насны ангилалд Олон улсын хэмжээний мастер Я.Гэлэг, Спортын мастер А.Алтансүх, Д.Өвгөнбүргэд нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон дэлхийн лидерүүдтэй хүч үзэхээр хөлгийн  жолоо заллаа. Дэлхийн дайдад Монгол Улсынхаа нэрийг төлөөлөхөөр аяны дөрөө авсан бильярдын шилдгүүддээ өндөр амжилт хүсье.

Дашрамд дурдахад, бильярд нь XIX зууны дунд үеэс Энэтхэг улсад байрлаж байсан Их Британийн армийн офицеруудын дунд үүссэн бөгөөд үүний дараа бильярдын олон төрлүүд үүссэний нэг нь Снукер бильярд юм. Анхандаа 15 улаан бөмбөгийг пирамид хэлбэрт өрж тоглодог байсан бол 1874 онд Энэтхэгийн Жабалпур мужид байсан офицерууд улаан бөмбөг орсны дараагаар шагналын өөр өнгийн бөмбөгийг нэмж цохих төрлийг үүсгэсэн байна.

Снукер хэмээх нэр нь шинэ цэрэг гэсэн утгатай цэргийн үг хэллэгээс гаралтай. Тодруулбал, Девоншайр цэргийн дивизийн хурандаа Невил Чамберлан энэхүү тоглоомыг тоглож байхдаа өрсөлдөгч нь бөмбөгөө алдангуут түүнийг шоглох байдлаар “Снукер” гэж хэлснээс үүдэлтэй юм байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close