Бусад хүмүүс

Ганцхан зүйл хэрэглээд л огцом залуужиж, сайхан болох нууц…

Грек самар буюу хушга нь маш их ашигтай зүйл гэдгийг бараг бүгд л мэднэ. Зарим төрлийн хорт хавдраас сэргийлдэг, зүрх судасны өвчин, даралт, бамбай булчирхай, чихрийн шижингийн 2-р төрөл зэрэгт маш сайн нөлөөтэй байна

Самар бол уураг, өөхөн хүчил, эслэг, кали, В болон Е витамины эх үндэс билээ. Энэ бүх сайн тал нь хоёр дахин нэмэгдвэл гээд та төсөөл дөө? Хэрвээ самраа өсгөх боломжтой болговол бол энэ нь боломжтой юм. Самар тарих тухай санаа бүр мянган жилийн өмнө ч байсан гэдэг. Тарьсан самар нь ихэнх тохиолд түүхий болон шарсан байдлаараа илүү амттай байдаг. Амархан шингэдэг, биеэс амархан гардаг хүнс юм. Салатанд сайн тохирох ба сайхан үнэртэй

Үүнээс гадна: Яс бэхжүүлдэг Цус цэвэрлэнэ Ходоодны хорыг саармагжуулна Дархлаа сайжруулна Тархины үйл ажиллагааг сэргээнэ Цусны даралтыг хэвийн болгоно Цусны эргэлт, зүрхний цохилтыг хэвийн болгоно Чухам ийм шинж чанартай учраас хушгыг залуужуулах шидтэй гэдэг билээ. Нас ахиж байгаа хүнд энэ хүнс их хэрэгтэй юм.

Хэрхэн бэлдэх вэ? 1 кг хушга хэрэгтэй. Усаар сайн угаах ба хальсыг нь авч огт болохгүй бөгөөд ингэвэл хөөж ургахгүй. Цэвэр усанд хийж өрөөний нар сайн тусдаг газар тавина. Өдөр болгон усыг нь солих байдлаар 2 долоо хоног болгоно. Энэ хугацаа дууссаны дараа хөлдөөх эсвэл долоо хоногийн дотор хэрэглэх ёстой. Учир нь энэ хэмжээнээс удаан байвал муудаж болох юм.

Илүү хурдан боловч үр дүн нь дутахгүй арга бий Мөн л өмнөх шиг усанд хийх ба байлгах хугацаа нь 2 хоног. Дараа нь гаргаж аваад хөргөгчинд хийж бага хэмээр, удаан хугацаагаар хатаана. Энэ нь чөмгийг нь (үр) өөрчлөн, амь оруулах боловч эхний аргыг бодвол самрын үзүүлэх нөлөө бага зэрэг сул байна. Өдөр, орой тус бүр гурван самар иднэ. Чөмөгнөөс гадна самрын нарийн хальс бас ашигтай эд бөгөөд энэ нь тусдаа сэдэв билээ.

05-р сарын зурхайгаа уншиж танилцаарай…

Хонь

Азтай гэгээлэг өдрүүд энэ сарын турш танд тохиолдоно. Хонины ордныхонд маш ээлтэй сар бөгөөд өмнө нь төлөвлөөд амжаагүй байсан ажилуудаа амжилттай дуусгаж чадна. Бүх л эхэлсэн үйлстээ амжилт олж чадна. Өөрийн чинь ирээдүй шууд хамаарах тэр хүнд та өндөр үнэлэгдэх болно. 5-р сард өөрийн ирээдүйгээ харах билгийн нүд улам нээгдэж улмаар ахуйн болон санхүүгийн асуудлаа амархан шийдвэрлэж чадна. Хувийн байр сууриа улам бэхжүүлэх үе байна. Та эргэн тойрныхондоо мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх бөгөөд энэ нь ялангуяй эсрэг хүйсний хүмүүст илүү мэдрэгдэнэ. Өөрийнхөө санаачлага, сэргэлэн байдлынхаа ачаар та олон сар хүрч зориглоогүй тэр ажлын ард гарч чадна. Сарын турш та санхүү, мөнгөнийхөө байдлыг сайжруулах, ажил хэргийн болоод найз нөхдийн харицааг улам бэхжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулах бөгөөд энэ зохих үр дүнгээ өгнө. Түүнчлэн хол, ойрын төрөл садангынхаа асуудлыг шийдвэрлэхэд таны оролцоо зайлшгүй чухал 3-р сар болон 4-р сарын 15-наас хойш төрсөн хүмүүс энэ сард ихээхэн амжилт бүтээл дүүрэн байна. 5-р сард та үхэр, нумын ордныхны зүгээс дэмжлэг авах ба бусад хониныхон ч танд ээлтэй байна. Загасныхантай улам нягт хамтрах бөгөөд таны зүгээс ихрийнхэнд гараа сунгаж туслах хэрэг гарч магадгүй. Жинлүүрийнхнээс зайгаа барьсан дээр. Сексийн мэдрэмж, бусдыг татах чадвар өндөр байна. Иймээс баруун солгойгүй эсрэг хүйстнээ эргүүлж айлгүйтэх магадлалтай. Гэхдээ үргэлж хоёр нүүр гаргахыг тэвч. Шударга байхыг эрхэмлэ. Зарим хонинууд нууц амрагтай учирна.

Үхэр

Энэ сарын эхээр гэнэтийн хүчтэй үйлдэл нь осол дагуулж магадгүй тул та зугаацаж цэнгэх, бусдын үйлдэлд хариу үзүүлэх болон машин барихдаа болгоомжтой байгаарай. Мөнгөний асуудлаас болж таны хэн нэгэнтэй тогтоосон харилцаа холбоо нурах аюулд орж магадгүй. Та маш сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаар. Гэмтэж бэртэх, хордлого авч болзошгүй байна. Од эрхсийн таагүй байрлалын улмаас ажил дээр алдаа гарах эсвэл багагүй хэмжээний санхүүгийн хохирол хүлээж болзошгүйг сануулж байна. Энэ сарын дунд үед гариг эрхсийн нөлөөгөөр таны амьдралын аль ч хэсэгт орж ирэх шинэ энергийн урсгалын үр шимийг хүртэнэ. Гэвч ямар нэгэн эрсдэлтэй зүйлд бүү оролцоорой. Азаа туршиж үзэх нь таны нийгмийн нэр хүндэд нөлөөлж болзошгүй. Гариг эрхэсийн нөлөөгөөр мэдрэмж тань чухал асуудалд шийдвэр гаргахад хэцүү байх шалтгаан, зөрчилдөөнийг авчрах болно. Харин сарын сүүлээр ямар ч ажил эхлүүлсэн сайн байх болно. Ажилдаа шийдэмгийгээр ор. Тэгвэл та амжилттайгаар дуусгах болно. Зарим үхрийн ордныхны хувьд мөнгө хатуу чанга байх ба болгоомжлол хязгаарлалтаа өсгөх хэрэгтэй болно. Санхүүгийн байгууллагаас туслалцаа авч, өөрийн санхүүгээрээ дэмжих сайхан гэр бүлийг бий болго. Од эрхсийн байрлал таны хувийн амьдралд таатай нөлөө үзүүлнэ. Энэ мөчийг алдахгүй байхыг хичээгээрэй.

Ихэр

Энэ сарын эхээр та ерөнхийдөө их завгүй байх бололтой. Уйтгартай ядаргаатай байсан ч бодитой жирийн ажил хэрэг тань таныг ахиц дэвшилд хүргэх болно. Хадгаламжинд байгаа мөнгөө хамаагүй үрэхээс болгоомжлох хэрэгтэй. Оюун ухаан, бүтээлч байдал тань хосолж хосгүй гайхамшигт зүйл болно. Найз нөхдийн тусламжинд найдах хэрэггүй. Энэ сарын дундуур сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөн хувирч, ямар ч шалтгаангүйгээр уйтгарлан гуниглах, уурлаж бухимдах хандлагатай байна. Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Эд хөрөнгөтэй холбоотой томоохон хэмжээний гарз хохирол гарах бололтой. Мөнгө үрэх хүсэл таныг эзэмдэнэ. Сарын сүүл рүү шаргуу байж мөрөөдлөө биелүүлэх хандлагатай байна. Яг одоо одод таны хүчин чармайлтыг дэмжиж байгаа учраас энэ боломжийг бүү алд. Од гарагсийн нөлөөлөл нь гярхай байдлыг нэмэгдүүлнэ. Ажил хэргээ хянуур нухацтайгаар төлөвлөх, хүчээ зөв хуваарилах чадвар тань бэрхшээлээс зугтах боломжийг танд олгоно. Хэтэрхий түрэмгий байх нь муу үр дагавар дагуулна. Шийдвэр гаргахаасаа өмнө нухацтай хянуур байх хэрэгтэй.

Мэлхий

Энэ сарын эхэн амьдралын хэв маягаа өөрчлөх сэргээхэд хамгийн тохиромжтой үе. Гэр бүлийнхэндээ ойр дотно байж таныг аз жаргалтай болгодог хүмүүст анхаарлаа хандуул. Олны анхаарлын төвд байж, өөрийн орон зайг бий болгох цаг үе. Бүхий л салбарт өөрийн бүтээлч чадварыг дэлгэн харуулах, дотоод нөөц бололцоогоо нээхэд тохиромжтой. Хайртай хүндээ ухаалаг хандахыг хичээ. Гараг эрхэс нөлөөлж сурах мэдэх хүсэл тань нэмэгдэх болно. Та нарын ихэнхийнх нь толгой гэгээлэг бүтээлч санаа төлөвлөгөөнүүдээр дүүрэн байна. Энэ сарын дундуур хууран мэхлэлт, сэтгэлд хүрэхгүй зүйл тохиолдох магадлалтай. Даруу төлөв, хянуур болгоомжтой бай. Ажил хэрэгтээ туйлын болгоомжтой ханд. Та тэвчээрийг тань барж мэдэх хуулийн шударга бус зүйлтэй тулгарч мэдэх юм. Сарын сүүл рүү овоорсон их ажлаа дуусга. Үүрэг хариуцлагаа илүү сайн ухамсарлаж оюун бодлоо төвлөрүүлэх нь зүйтэй. Зөн билэг ухаалаг зан нийлээд гайхалтай хослох бөгөөд үүнийгээ ч та сайн ашиглана. Санхүүгийн асуудал болон бизнесийн хэлэлцээр тань асуудалтай тулгарах тул түргэн загнаж хөдөлж болохгүй. Үзэл бодлоо хамгаал. Зөрчилдөөнтэй байдал давамгайлах хэдий ч өөрийн зөн совингоороо цаашдын амжилт бүтээлийг харах болно. Тэвчээртэй, шаргуу байдал амжилтын талбар руу дагуулдаг гэдгийг бусад хүмүүс таниас мэдрэх болно.

Арслан

Энэ сарын эхэнд гэрлэх эсвэл чухал бизнесийн саналууд ирнэ. Таны эрч хүч өндөр байгаа тул бүтээлчээр өнгөрөө. Мөнгөний талаар хэт их бодох нь таатай уур амьсгалыг эвдэхэд хүргэнэ. Мөрийтэй тоглож эрсдэлтэй алхам хийж болохгүй. Томоохон ажил эхлэхийн өмнө сүм хийдэд очвол танд тустай. Хүүхэд хүмүүжүүлэх асуудал босч ирнэ. Хэдийгээр та зав зай муутай ч хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний амжилтыг магтаж, алдаа дутагдлыг нь хатуу шүүмжлэх цаг зав гарга. Энэ сарын дунд үед шинэ төслөө эхлэхэд сайн. Хэрвээ та өөрийнхөө бүтээлч байдлыг хүмүүстэй харилцах чадвартайгаа хослуулж чадвал гайхалтай үр дүн таныг хүлээж байна. Хайр дурлалын харилцаа маш таатай байна. Сарын сүүлээр бизнесийн уулзалт танаас тэвчээр шаардаж таны харилцааны чадварыг шалгана. Хэрэв та тайван, биеэ барьсан аргаар хандахгүй бол та өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй болж болох юм. Сэтгэл санаагаа өгөөмөр байлгахад анхаар. Түрэмгий үйлдэл хийж бусдад өөрийн санаа бодлоо тулгах нь аюултай. Эрч хүчтэй хүмүүс аялах цаг болжээ. Ажил хэргээ хойш нь тавьж аян замд гарахыг зөвлөе. Хайр дурлалын талбар дээр амжилт хүлээж байна. Зугаа цэнгэлээс бүү татгалз.

Охин

Энэ сарын эхээр санхүүтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Зарлагын тооцоондоо анхааралтай бай. Түншүүд таны бус өөрсдийн сонирхлоо бодно гэдгийг сана. Танд туршлагатай, мөрийтэй тоглоомын овжин байдал шаардлагатай байна. Та өөрийн сонгосон салбартаа удирдагч байхын тулд бүх хүчээрээ тэмцэх болно. Хоолой амьсгалын замын систем эмзэг байна. Санхүүгийн салбарт шинэ төслийн ажиллагаа, санаачилгыг од эрхэс онцолжээ. Энэ сарын дунд хэсэгт од эрхэс харилцаа холбоонд нөлөөлнө. Та хөл дээрээ бат зогсох хэрэгтэй. Цаашдын бизнесийн гэрээ байгуулах хүмүүстэйгээ холбоо тогтооход гайхалтай цаг үе юм. Гэмтэж бэртэх магадлал маш өндөр байна. Гэрлэхээсээ өмнө энэ харилцаа танд таарч тохирч байгаад итгэлтэй байх хэрэгтэй. Сарын сүүл рүү ажилд орох хүмүүс ажлаа идэвхтэй хай. Тун удахгүй таны утас ажлын саналаар дүүрэн дуудлагаар хангинах болно. Хувийн асуудлууд чинь шийдэгдэнэ. Хүсэл тачаал, эрч хүч нэмэгдэнэ. Шударга бус хандаж, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг гутаах гэсний хэрэггүй. Том хэмжээний өөрчлөлт хийх арга зам бол зохих ёсоор урьдчилан төлөвлөх явдал юм. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь. Хайртыгаа хэт их хардах хэрэггүй. Хайр дурлал, боловсрол, нэр хүнд, аз хийморь гээд та бүх зүйлд өөрийгөө дайчилж чадна.

Жинлүүр

Энэ сарын эхэнд хөрөнгө мөнгөгүйгээс болж хойш тавигдаж байсан аз туршсан наймаагаа дахиж эхлэх хэрэгтэй. Та дүрсхийсэн, өөрийн мэдэлгүй үйлдэл хийх магадлалтай. Хуучин эхэлсэн ажлууд, шүүхтэй холбоотой асуудлуудаа дуусга. Та хэрэв урьдын алдаагаа засаагүй бол нөхцөл байдал давтагдах магадлалтай байна. Онцгойлон аюулгүй байдлыг эрхэмлэ. Энэ сарын дундуур гэр бүлдээ зарцуулах цагтаа анхаарал тавихгүй бол гэр бүл тань анхаарлын гадна орхигдоно. Таны бусдын сэтгэлийг татах чадвар маш өндөр байх бөгөөд энэ нь таныг тушаал ахиж, ажилдаа амжилт гаргахад нөлөөлөх болно. Бүхий л зүйлийг амжуулахын тулд цаг хугацаагаа төлөвлө. Дотны хүмүүст тань анхаарал халамж онцгой шаардлагатай байгааг харгалзан үзээрэй. Сарын эцэс рүү та хайрттайгаа хоорондын харилцааны асуудлаа ярилцаж, гомдож шүүмжлэлгүйгээр асуудалд дүн шинжилгээ хийж хамтдаа шийдээрэй. Нийгмийн томоохон ажлын талаарх төлөвлөгөө тань бүтэмжтэй байх болно. Та гэр бүлдээ ихээхэн анхаарал тавина. Тэсвэртэй мөн хүлээцтэй байхыг хичээ. Хэтрүүлгээс зайлсхий.

Хилэнц

Энэ сарын эхээр санхүүгийн хувьд эрсдэл гаргахгүйн тулд төлөвлөгөөгөө сайн хий. Зарим нь хэцүү асуудалд орооцолдож магадгүй ч энэ асуудлыг та шийдэж чадна. Найдваргүй бизнесийн харилцаанаас зайлсхий. Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Бизнесийн хамтрагч нартаа бүх анхаарлаа хандуулаад гэрээ хэлэлцээрийн шинэ арга замуудыг бодож ол. Эрүүл мэндийн асуудал таны хувьд нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Сарын дунд үед чухал уулзалтанд оролцоно. Та өөрийн төлөвлөгөөг танилцуулахаас өмнө сайн хяна. Аялал зугаалгаар явах боломж тохиолдоно. Жилийн санхүүгийн зорилт туйлын хүсэл, ирээдүйн зорилгоо эргэцүүлэн дүгнэж үзэх нь энэ онд амжуулахаар төлөвлөсөн зүйлээ гүйцэтгэж чадахаар байгаа эсэхээ хянахад жинтэй хувь нэмэр болно. Сарын сүүлээр ч хөрөнгө оруулалт болон санхүүгийн бизнес урт хугацаанд таны чармайлт зүтгэлээр төлөвлөгдсөн байдлаар үргэлжилнэ. Од эрхэсийн нөлөө таны эд хөрөнгө мөнгөний асуудлыг дайран өнгөрөх болно. Санхүүгийн байдал сайн байгаа бөгөөд тодорхой хэмжээний мөнгө нийгмийн сүлжээгээр буяны үйлст хандивлаж магадгүй.

Нум

Энэ сарын эхэнд амжилт, хүсэл эрмэлзлийнхээ араас няцалтгүй хөөх хэрэгтэй ба энэ нь танд боломжийг гаргаж өгнө. Урам зориг ирж, энэ сайхан цагийг мөнгөтэй болох боломж бололцоогоор дүүргэнэ. Романтик оройн болзоо нь та хоёрын хайрыг дахин цэцэглүүлэх болно. Зохион туурвих бүтээх эрч хүч, урам зориг их байна. Сурагч, оюутнууд шалгалтын асуултандаа удаан бэлдэж, асуусан асуулт бүрд нь ойлгомжтой бүрэн хариулах хэрэгтэй. Хосуудын ирээдүйн амьдралын төлөвлөгөө ба бизнесийн харилцаа бүгд сайн байна. Романтик учралыг санаанд оромгүй уулзалт чимэж өгнө. Нууцхан хайрын асуудал илчлэгдэнэ. Энэ сарын сүүл рүү хамт ажиллагсдынхаа ажлын гүйцэтгэлийн талаар шүүмжлэлээ өөртөө үлдээ. Үгүй бол тэсрэх аюултай байдал үүсэх болно. Сансар огторгуйгаас сөрөг нөлөөлөл тань руу ирж байгааг сануулж байна. Зугаа цэнгэл хөгжилтэй байдаг ч зардал их шаарддаг гэдгийг сана. Амжилт олох замд тань саад тотгор учирч, санаа зовох асуудал гарч мэднэ.

Матар

Энэ сарын эхээр хуулийн асуудал таатай үр дүнд хүрнэ. Хэрүүл маргаан хурцадмал байдал гарч болзошгүй. Харин та сэтгэл хөдлөлөө хянаарай. Зөн билэг одоо нэмэгдсээр байна. Боломжийг бүү алд. Харин та ажлын байран дээр хэн нэгэнтэй асуудалтай байгаа бол сэтгэлийн хөдлөлөөр үүнд хандах хэрэггүй. Элдэв янзын цуу үгнээс болж айх хэрэггүй. Тайван байж мэддэг зүйлээ харуул. Сарын дунд үед од гарагсийн нөлөөнд таны ажлын талбар дээр олон сайхан боломж гарч ирнэ. Ямар ч нөхцөлд урагш давшсан хэвээр байгаарай. Мөнгө санхүүтэй холбоотой харилцаа сайн байна. Бизнес, мөнгө санхүүгийн харилцаа өргөжнө. Энэ сарын сүүлээр санхүүгийн ашиг ирнэ. Тайван тогтвортой уур амьсгал ноёлох болно. Бизнесийн асуудлууд таатай үр дүнд хүрнэ. Та үр бүтээлтэй шаргуу ажилласнаар шагнал хүлээж авна. Тайван байдлаа хадгалж ажил дээр гаргасан амжилтаа хамгаалж үлдэхийг хичээ. Та дуу чимээ, бөөгнөрөл, хөл үймээн, бужигнаанаас хол байхыг илүүд үзнэ.

Хумх

Энэ сарын эхээр хосуудын харилцаанд асуудал гарна. Магадгүй энэ бүхэн таны завгүй байгаагаас болсон байж мэднэ. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд өөрөө шийдвэр гарга. Хайр дурлал, сэтгэл зүрхний асуудлаа бүхний түрүүнд тавих болно. Өөртөө цаг гарган эрүүл мэнддээ анхаарал тавих нь зайлшгүй чухал болоод байна. Хүндхэн шийдвэр гаргах ёстой болсноор таны муу зан чанар тодрон гарч ирэх болно. Сарын дунд үед таны энергийн түвшин маш өндөр байгаагаас гадна хэрэв ойрд бие тань тавгүйрхсэн бол удахгүй сайжирна. Таны хувийн амьдралын хамгийн таатай цаг үеийн нэг нь болно. Эрүүл мэнддээ анхаарч танд ямар дасгал хамгийн тохиромжтойг олж мэд. Хэрэв найзад чинь тусламж хэрэгтэй байгаа бол чадах чинээгээрээ тусла. Түүнийг ганцааранг нь бүү орхи. Сарын сүүлээр эцэг эх эсвэл хамаатнуудын хэн нэгнийх нь эрүүл мэндийн байдал таагүй байж магадгүй бөгөөд та тэдэнд санаа тавь. Худал хуурмаг хандлага гарч болох тул зөн билэгтээ найдах хэрэгтэй. Та түр зуурын сэтгэл ханамж өгөх зүйлст уруу татагдан юу хийх ёстойгоо хайхралгүй орхивол дараа илүү чухал ажлуудаа хийхэд танд хүндрэлтэй байх болно. Урт хугацааны үр дүн авчрах ямар нэгэн санхүүгийн шийдвэр гаргах цаг биш. Гүн ухаан, хууль судалдаг хүмүүс төвөгтэй ухагдахууныг ойлгоход илүү амархан болсныг мэдрэх болно.

Загас

Энэ сарын эхэнд их ажлыг амжуулах эрч хүчтэй байх болно. Од гарагс танд өөрийгөө сөрөг бодлуудаасаа чөлөөлөх боломж олгож байна. Ямар ч хямралд өртсөн бай сэтгэл санаагаа бүрэн жолоодох хэрэгтэй. Дотно хүнтэйгээ холбоо тогтоож хайр сэтгэлээ бэхжүүл. Харилцаа холбоо бол таны амжилтын түлхүүр. Маргаан үүсгэж болох асуудлаас зайлсхий. Хий хоосон бодлоор толгойгоо дүүргэх хэрэггүй. Урлагийн салбарт хүч үзэх гэсэн хүсэл тань таныг энэ мэргэжлээр хэрхэн уран бүтээлч байх аргад суралцахад хүргэнэ. Энэ сарын дунд үед албан байгууллаа төлөөлөх ажлыг хариуцах үүрэг хүлээнэ. Хүмүүс таны авьяас чадварыг олж харж танд боломж өгөх тул өөрийн бүх хүчээ дайчил. Өөртөө итгэж бодит байдалд дасан зохиц. Хүнд байдал аяндаа алга болох болно. Хувийн болон гэр бүлийн амьдрал таатай байна. Энэ сарын сүүл рүү хуучин найзтайгаа уулзаж магадгүй бөгөөд энэ нь таны сэтгэлийг хөдөлгөх болно. Сонирхолтой хичээлд сууж олон сайхан найз нөхөдтэй болохын зэрэгцээ хөгжмийн чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Зарим нэг тань бэлэг хүлээн авах ба энэ нь танд та хэн нэгэнд хайрлагдаж, хүндлэгддэг гэсэн сэтгэгдлийг өгнө. Та амьдралын дадлаа өөрчлөх хэрэгтэй байна. Хэт шүүмжлэлтэй хандах гэсний хэрэггүй гэхдээ ямар хөгжил дэвшил гаргаж болохоо харуулж чадахаар бүтээлч байсан нь дээр. Хайр дурлалын амьдралд эсрэг тэсрэг уурь амьсгал ноёрхох болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close