Бусад хүмүүс

Таны үс салаалж, өнгөө алдаад байвал пивоор үсээ угаахыг зөвлөж байна

Алхам №1

Таны үс салаалж, өнгөө алдаад байвал пивоор үсээ угаахыг зөвлөж байна. 250 грамм пиво дээр нэг халбага зөгийн бал болон бага зэргийг сүү хийгээд сайтар хутгаарай.
Алхам №2

Пиво таны угарсан үс болон салааг тань эмчилж, ганцхан угаалтаар эрүүлжүүлэх болно.

Алхам №3

Бага зэргийн сүү болон зөгийн бал хийсэн пивоор үсээ угаа.

Алхам №4

Үсээ 4-5 минутын турш угаасныхаа дараа тусгай зориулалтын торон малгай өмсөх шаардлагатай.

Алхам №5

30 минутын дараа малгайгаа авч, үсээ бүлээн усаар угаах хэрэгтэй. Угаасны дараа таны үс гайхалтай зөөлөрч, эрүүлжсэн байх болно.

Гэрийн нөхцөлд үсэндээ тэжээл өгөх аргууд

Өтгөн, эрүүл намирсан урт үстэй байхыг хүсдэггүй хэ байх билээ. Гэртээ бэлдэж болох үсний тэжээлийн маскуудаас хүргэж байна.

Өндөг, тарагтай бигнүүр

– 1 ширхэг өндөг

– Хоолны 4 халбага бүрсэн тараг

– Хоолны 2 халбага майонез

– Хоолны 1 халбага наранцэцгийн эсвэл оливын тос

Дээрх бүгдийг холиод үсэндээ түрхэнэ. Зориулалтын малгай өмсөөд гадуур нь халуун усанд норгож базсан алчуураа ороогоод 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар үснийхээ онцлогт тохирсон шампуниар угаана.

Гадил жимстэй бигнүүр

1 ширхэг гадил

Цайна 1-2 халбага зөгийн бал

5 дусал оливын тос

Хэрэв таны үс хуурай бол нэг ширхэг өндөгний шарыг нэмж хутгаж болно.

Хийх дараалал:

Гадил, зөгийн бал, өндөгний шар, оливын тосоо холигчинд хийж хутгаад зөөлөн зуурмаг болгоно. Үсээ чийглээд бэлэн болсон зуурмагаа түрхэж өгнө. Мөн дээрхийн адил малгай өмсөөд гадуур нь алчуураар ороо. Энэ нь бэлдмэл үс болон хуйханд илүү шингэхэд тустай. 25-30 минутын дараа өөрт тохирсон шампуниар үсээ угааж зайлаарай. В болон С амин дэмээр баялаг гадил нь хугарамтгай, гэмтэлтэй үсэнд сайн тэжээл болохоос гадна үсний салааг эмчилнэ. Мөн хаг арилгах, хуйх чийгшүүлэх сайн талтай.

Олив тосыг ашиглах арга!

Хуурайшиж хагтаад байгаа үедээ олив тосыг халааж байгаад хуйхандаа массаж хийгээд сайтар түрхэж өгнө. Ингээд малгай эсвэл алчуураар боогоод унтана, маргааш нь сайтар угаагаарай. Хэд хэдэн удаа угааж тослогийг бүрэн арилгаад ангижруулагч ашиглаарай!

Ингэж удаан хугацаанд байлгаснаар үс гүндээ хүртэл тэжээл аваад хагтах нь мэдэгдэхүйц арилах болно.

Коконат тосыг ашиглах арга!

Коконат тос мөн адил үсэнд маш сайн тэжээл өгч ургуулж өгдгөөр нь хүмүүс мэднэ байх. Эхлээд 3-5 том халбага коконат тосыг хуурайшсан хуйхандаа түрхээд тэр чигт нь 1 цаг байлгаад угаагаарай. Бас нэгэн давуу тал нь маш олон шампунь өөртөө коконат тос агуулсан байдаг ба үсэнд маш сайн тэжээл өгч байдаг байна.

Зөгийн бал ашиглах арга!

Гарын дор байдаг бас нэгэн зүйлээр загтанаж хуурайшаад байгаа хуйхаа тордоорой! Тэр тусмаа загтанаж байгаа бол энэхүү аргыг ашиглаарай. Зөгийн балыг уснаас гарч ирээд чийгтэй үсэндээ тэр тусмаа хуйхандаа сайтар түрхэж массаж хийж өгөөрэй. 2-3 цаг болоод угаагаарай. Ингэх нь зөгийн бал хатаж хуурайшсан хуйханд гүн чийгшил өгч загтанахаас ч хүртэл хамгаалах шидтэй байгаа! Өнжөөд нэг удаа энэхүү аргыг ашиглан хагнаасаа бүр мөсөн салаарай.

Нимбэг болон сармис ашиглах арга!

Энэхүү аргыг нэг газар нь л мэдэгдэхүйц хуурайшаад хуйх нь хуулараад байгаа хүмүүс ашиглаарай. Хагас нимбэг болон 2-3 хумс нухшилсан сармисаа холиод зуурмаг болгоод яг хэрэгтэй гэсэн газраа түрхээд 20-30 мин болоод угаагаарай. Сармис нь элдэв нян үржихээс хамгаалдаг бол лимон нь хуурайшсан арьсыг тэр чигт нь салгаж гуужуулж хуулж өгдөг байгаа. (Загтанаж хорсох болно хэрвээ хүсвэл хугацаанаас өмнө угаагаарай)

Хүсвэл 2-3 халбага лимоны шүүсийг бага зэрэг усанд хийгээд хуйхаа шавшиж бас болно. Усанд ороод гарахдаа шавшиж өгөөд хатаана.

Хүнсний сода ашиглах арга!

Эхлээд хэрэглэх үед үс бага зэрэг хуурайшиж мэднэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа үс зөөлрөөд гялалзаад ирдэг байгаа, мөн хагнаасаа ч салчихна. Усанд орохдоо 2 хоолны халбага сода бага зэрэг устай холиод өтгөн зуурмаг болгоорой. Ингээд үүнийгээ хуйхандаа түрхээд сайтар массаж хийж өгөөрэй (2-3 мин). Бүлээн усаар эсвэл шампунь ашиглан угаагаарай.

Хэрэглэж байгаа шампуниа солих. Магадгүй таарахгүй шампунь хэрэглээд үс тань хагтаад байж мэдэх юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close