нийгэмУлс төрчид

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧГИЙГ ӨРГӨН БАРИЛАА

МАН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаасаа огцорсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн Газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулах ажил эхлүүлсэн. Тэгвэл тэрбээр энэхүү албан бичигтээ нэр бүхий 27 гишүүний гарын үсгийг цуглуулснаар ЗГ-ыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хийсэн мэдээллийнхээ эхэнд “би Монголын ард түмнээс уучлал гуйж байна. Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгаж ард түмний амьдралыг сайжруулах үүрэг хүлээсэн төрийн түшээд МАН-ын гишүүд Засгийн Газрыг огцруулах албан бичиг барих гэж байгаадаа уучлал хүсч байна” гэсэн юм.

Ингэхдээ тэд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах 6 үндэслэлийг гаргаж тавьжээ. Үүнд: ЖДҮХС-н хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашигласан, Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн, ЖДҮХС-аас зээл авсан танхимын сайд нартаа хариуцлага тооцож чадаагүй, Төсөвт анхаарал хандуулаагүй, Оффшор бүс дэх мөнгийг оруулж ирэх ажилд хойрго хандсан, Төрийн албан хаагчийн ажлын байран дээрээ алагдсан явдал зэрэг үндэслүүдийг тодорхойлж огцруулах шалтгаан гэж үзсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close