Бусад хүмүүс

ШӨНӨ ДУНД ГЭНЭТ СЭРЭХ НЬ ЮУТАЙ ХОЛБООТОЙ ВЭ?

Хэрвээ та шөнийн цагаар нэг ч сэрэлгүй унтдаг бол үнэхээр азтай хүн юм. Харамсалтай нь дэлхийн нийт хүн амын бараг тал орчим хувь нь нойрны асуудалд орсон байдаг. Мэдээж үүнд олон шалтгаан нөлөөлдөг нь ойлгомжтой. Харин хятадын уламжлалт анагаах ухаанд хэдэн цагийн үед сэрдгээс хамаардаг бие махбод, тархи тань танд ямар дохио өгч байгааг мэдэх боломжтой гэж үздэг.

Та унтаж байхдаа, шөнийн цагаар гэнэт сэрээд байна уу? Энэ нь юутай холбоотой байдаг талаар та өмнө нь бодож үзсэн үү? Шөнийн цагт хүний бие организм маргааш өдрийн эрч хүчээ нөхөхийн тулд амрах шаардлагатай байдаг юм. Хүний биеийн эрхтэн бүр тодорхой цагт эрч хүчээ нөхөж байдаг ажээ. Хэрвээ та шөнийн цагаар гэнэт сэрчихдэг бол цагаа харж байхыг зөвлөж байна. Учир нь, тэдгээр цагууд чухам юунаас болоод та унтаж чадахгүй байгааг хэлж өгдөг гэнэ.

21.00-23.00 цаг – Энэ үед хүмүүс ихэвчлэн амрахаар хэвтдэг. Гэхдээ та шууд унтаж чадахгүй байна уу? эсвэл унтаж байхдаа та гэнэт сэрчхээд байна уу? Тэгвэл энэ нь стресстэй холбоотой юм байна. Аливаа зүйлд санаа зовж, сэтгэл санаандаа хэт их ачаалал өгөх нь таны шууд унтаж чадахгүй байгаагийн гол шалтгаан болдог ажээ. Иймээс унтахынхаа өмнө та ямар нэгэн оюуны хөдөлмөр шаардагдах ажил бүү хийгээрэй. Энэ үед та намуухан аялгуу сонсох, хөөстэй бүлээн ваннд хэвтэх эсвэл анир чимээгүй орчин бясалгал хийж өөрийгөө стрессээс чөлөөлөх боломжтой.

23.00-01.00 цаг – Гомдол, цөхрөл энэ үед таныг унтахад саад болдог ажээ. Тиймээс та унтахынхаа өмнө өөрөө өөрийгөө уучил, гомдлоо тайл. Мөн энэ цагт цөс эрч хүчээ нөхөж байдаг тул та тослог, хүнд хоол идэхгүй байхыг хичээгээрэй. Оронд нь, ногоо болон ногооны цутан шөл идэх боломжтой ажээ.

01.00-03.00 цаг – Энэ үед уур хилэн таныг унтахад саад болдог гэнэ. Иймээс та амьдралынхаа баярт мөчийг дурсан, өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Мөн унтахдаа 100 хүртэл тоолох эсвэл хонь тоолоход ч гэмгүй ажээ.

03.00-05.00 цаг – Энэ цагт далдын хүч ихэвчлэн ирдэг гэж үздэг. Тэд таныг зөв замд чиглүүлэхийн тулд ямар нэгэн дохио өгдөг гэнэ. Энэ цагт та сэрсэн бол өөрийгөө тайвшруулж, залбирал үйлдэхэд гэмгүй юм байна.

05.00-07.00 цаг – Сэтгэл зүйн тавгүй байдал энэ цагт таныг сэрээдэг ажээ. Иймээс та унтахынхаа өмнө идэх юмнаас татгалзаарай. Мөн унтахаасаа өмнө өөрт тохиолдсон үйл явдлаа тунгаан бодож, өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа тавгүй байдлаас ангижруулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох

Close
Close
Close