ДэлхийСпорт

Андре Кардосо эрхээ хасууллаа

Португалийн туршлагатай дугуйчин Андре Кардосо 4 жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцохгүй болжээ. Учир нь түүний сэргээшийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн байна.  2017 оны Тур де Франс уралдаан эхлэхээс 12 өдрийн өмнө түүний шинжилгээний хариу эерэг гарсан учраас уралдах эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан аж.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Б сорьцын шинжилгээний хариу мөн эерэг гарсан бөгөөд ОУДХ-ноос түүнд 4 жил уралдаан тэмцээнд оролцохгүй байх шийтгэлийг оноосон байна.  Португал дугуйчны хувьд энэ шийтгэл тамирчны замналыг нь дуусгаж байгаа юм. Учир нь шийтгэлийн хугацаа дуусахад Португал эр 40 настай болсон байх юм.

Уулын уралдаанд тун өндөр амжилт үзүүлдэг тэрбээр Элит ангилалын Трек-Сегафредо багтай гэрээтэй байсан бөгөөд Гранд Тур уралдаануудад өндөр үүрэгтэй оролцдог байсан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close