Дэлхий

“Nissan” компанийн тэргүүнийг баривчилжээ

“Nissan” болон “Renault” компанийн тэргүүн болох Карлос Гоныг Японы санхүүгийн хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэн даваа гарагт баривчилсан тухай “Yomiuri” сонинд мэдээлжээ.
Карлос Гоныг татвараас зайлсхийхийн тулд төлбөр тооцооныхоо хэмжээг санаатайгаар буруу мэдээлсэн гэж сэжиглэж байгаа аж.
Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани Карлос Гоныг хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тухай тус улсын хэвлэлүүд урьд нь мэдээлсэн байна. Компанийн дотоод шалгалтаар Гоныг мөнгөн төлбөрийн хэмжээний талаарх мэдээллийг санаатайгаар багасгасныг болон компанийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсныг нотлох бичлэгийг олж илрүүлжээ. Гоныг хууль зөрчсөнийг цагдаа нар компани доторх мэдээлэгчээсээ олж мэдсэн байна.
“Nissan” компанийн захирлуудын зөвлөл удахгүй хуралдаж, Карлос Гон болон зөвлөлийн өөр нэг гишүүн Грег Келлийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Гоны хууль зөрчсөн үйл ажиллагаанд Грег Келли оролцсон аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close