Дэлхий

Хятад улс бичил хиймэл дагуулуудыг амжилттай хөөргөв

Хятад улс “Тяньпин-1А”, “Тяньпин-1B”, “Зядин-1” аппаратуудыг оруулаад дөрвөн бичил хиймэл дагуулыг нэгэн зэрэг хөөргөж, тойрог замд амжилттай оруулсан тухай тус улсын Сансрын шинжлэх ухаан, техникийн корпораци /“CASC”/ мэдээлжээ.
“Wechat” нийгмийн сүлжээн дэх “CASC”-ийн албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, хиймэл дагуулуудыг орон нутгийн цагаар 07 цаг 40 минутад Хятадын Баруун хойд нутгийн Ганьсу мужийн Зюцюань сансрын буудлаас “Чанжэн-2D” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна.
Дээр дурдсан сансрын жижиг аппаратуудын хамт “Шиянь-6” хиймэл дагуулыг нэгэн зэрэг тойрог замд оруулжээ. Уг хиймэл дагуул нь сансрын тоног төхөөрөмжийг турших, дэлхий орчмын сансрын орон зайг судлах зориулалттай аж.
“Зядин-1” хиймэл дагуулыг харилцаа холбооны салбарт арилжааны зориулалтаар, “Тяньпин-1A” болон “Тяньпин-1B”-г Андройд систем болон түүнтэй холбоотой программ хангамжийг жингүйдлийн нөхцөлд тааруулж тохируулахад ашиглахаар төлөвлөжээ.
 
“Чанчжэн” цуврал зөөгч пуужингийн хувьд 292 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөж байгаа юм. Өмнө нь 11 дүгээр сарын 19-нд навигацын “Beidou” системийн хоёр хиймэл дагуулыг хөөргөсөн байна.
БНХАУ сансар судлах үндэсний программаа идэвхтэй хөгжүүлж байгаа билээ. Тус улс цаг уур, харилцаа холбоо, навигацын хиймэл дагуулуудаас гадна, солирууд болон Ангараг гарагийг судлах технологийг боловсруулж байгаа юм. Хятадын эрдэмтэд сансрын эдгээр биетийн гадаргууг 2020-2025 онд эрчимтэй судлахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close