зөвлөгөө

Нүүрний үрчлээ арилгах шилдэг 7 дасгал

Нүүрний йог буюу нүүрний дасгал нь арьсыг чангалан, илүү уян хатан болоход тусалдаг. Энэ нь цусны эргэлт, тунгалагийн урсгалыг сайжруулж, хавагнах  шинж тэмдгийг арилгада. Энэхүү дасгал нь таны  духан, хөмсөг, нүд, ам, хүзүүний булчинг чангалж, нөлөөлөх болно
Дасгалын бэлтгэл
Гараа ашиглан нүүрэндээ тос түрхээд массажаа хийнэ. Энэ дасгалыг дор хаяж 10 удаа дарааллын дагуу хийнэ. Өөрийн нүүрний арьсыг сунгахгүй байхыг хичээгээрэй. Дараа нь нойтон дулаан алчуураар нүүрээ цэвэрлээрэй.
Дасгал 1: 
Энэ дасгал нь таны духны үрчлээг арилгахад тусална.
Зурагт үзүүлсэн шиг хуруугаа хөмсөгөө өргөн хийнэ. Энэ дасгалыг 10 удаа давт.
Дасгал 2: 
Энэ нь нүдний эргэн тойрон дахь үрчлээс үүсэхээс сэргийлэхэд туслах болно.
Нүдээ баруун тийшээ эргүүлнэ. Дараа нь зүүнээс баруун тийш, доод тал руугаа давтана. Зөвхөн таны нүд л хөдөлж байх ёстой! Энэ дасгалыг 5 удаа давтана.
Дасгал 3: 
Уруулын эргэн тойрон дахь үрчлээг арилгана.
“O” гэсэн үсгээр амаа ангай Та “O” гэсэн үсгийг чанга дуугаар хэлэх хэрэгтэй. Энэ дасгалыг 10 удаа давт.
Дасгал 4: 
Энэ дасгалаар хацрын булчинг чангална.
Уруулаа дотогш жимий. Уруулынхаа булан дээр хуруугаа тавиад тэдэн дээр дараарай. Энэ дасгалыг 10 удаа давт.
Дасгал 5: 
Энэ дасгалын зорилго нь давхар эрүүг арилгах, хүзүүний булчинг чангалах явдал юм.
Хэлээ гарган дээш өргө.  10 секунд барих. Энэ дасгалыг чиглэл бүрт 5 удаа давтана.
Дасгал 6:
Хэрэв та эрүү, амны тойрсон үрчлээнээс салахыг хүсч байвал “эмээ” дасгал нь танд зориулагдана.
Амаа нээ. Уруулаа дотогш эргүүл. Уруулаа чангал. 10 секунд барих.
Энэ дасгалыг 15 удаа давт.
Exersice 7: 
“Резин” дасгал нь духан дээрх хэвтээ үрчлээсийг арилгахад тусална.
Толгой дээрээ гараа тавин, духаа дээш татна.  Уруулаа “O” үсгээр ангайлга.  Энэ байрлалд 10 секундын турш барина. Энэ дасгалыг 20 удаа давт.
Чухал зүйл
Бүх хөдөлгөөнийг жигд хийж байгаа эсэхийг шалгаж, арьс дээрээ хэтэрхий хатуу дарахаас болгоомжлох хэрэгтэй. Дадлага хийх явцад гүнзгий амьсгалахаа бүү мартаарай.
Р. Цолмон

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close