Улс төрчид

МАН-д ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙН ГАЛ УНТАРЛАА

Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн Газар огцорсон тохиолдолд МАН доторх хагаралдаан дээд цэгтээ хүрэх нь тодорхой юм. Учир нь МАН-ын дарга нь огцорсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвээр байх боловч шинээр байгуулагдах Засгийн Газрын тэргүүн нь өөр хүн байх нь тодорхой юм. Тиймээс МАН гурван толгойтой мангас лугаа болж өөр хоорондоо тэмцэлдэх нь дамжиггүй болно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг Д.Хаянхярваа тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Нийтдээ 27 гишүүн гарын үсэг зурсан нь энэ Засгийг ганхахад хүргээд байгаа юм. Сөрөг хүчин АН ЗГ-ыг огцруулахыг дэмжихээ мэдэгдсэн. Тэгвэл одоогоос жил гаруйханы өмнө “Мэргэжлийн” гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг МАН-ын одоогийн засаглаж байгаа 33-ийн бүлэг унагаж байлаа.

Ингэхдээ тэд Засгийн газрын нэр бүхий гишүүдийн шууд болон шууд бус хамаарал бүхий компаниудтай концессын гэрээ хийсэн. Хүүхдийн мөнгөнийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг хааж, иргэдийн итгэлийг алдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан гэх гурван үндэслэлийг тавьж байсан юм.

Тухайн үед засгаа огцруулсан МАН-ынхан дараагийн шинэ засгаа У.Хүрэлсүхээр удирдуулахаар болсон билээ. У.Хүрэлсүхийн зүгээс Ерөнхий сайдаар томилогдмогцоо л авилга хээл хахуультай хатуу тэмцэнэ, шударга ёсыг тогтооно, ажил хийнэ гэж олныг шагшуулсан нь саяхан. Иргэд олон нийт засаг төр тогтвортой болох нь Хүрэлсүх ч ажил хийх нь гэж итгэж найдаж байлаа.

Шинээр томилогдсон засаг ажил авах үед өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн Газар шиг сонгуулийн дараах хүндхэн нөхцөл байдалтай тулгараагүй юм. Харин ч өмнөх засгийн үед эхлүүлсэн, эмхэлсэн ажлууд тэдэнд нилээд дэм болж байсан биз ээ.

Гэтэл олон нийтийн зүгээс ажил хийнэ гэж итгэж найдаж, харж байсан У.Хүрэлсүхийн Засгийн Газар огцрох горимондоо орчихлоо. Тэд ердөө жил гаруйхан хугацаанд засаглаад ЖДҮ-чин сайд нарынхаа балгаар засгаа унагаах хэмжээнд хүрчихлээ. Одоогоос жил гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг гурван үндэслэлээр огцруулж байсан тэднийг энэ удаад долоон үндэслэлээр огцруулахаар намынх нь гишүүд өргөн барьчихлаа.

Ийнхүү Засгийн Газрыг огцруулах асуудлыг УИХ хуулийн хугацаанд багтаан холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, улмаар чуулганаар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэх л үлдлээ. Харин Засгийн Газрын зүгээс өөрсдийг нь унагаах болсон талаар ямар мэдээлэл хийхгүй таг чиг байгаа юм. Байдал нэгэнт иймдээ тулчихсан тул У.Хүрэлсүхийн засагт болон эрх баригчдад итгэх иргэдийн итгэлийн гал энд хүрээд унтархад хүрээд байна.

Ж.Эрдэнэбатын толгойлсон Мэргэжлийн Засгийн Газар хийгээд У.Хүрэлсүхийн Засгийн Газрын хийж хэрэгжүүлсэн ажлуудыг харьцуулбал:

Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗРЫН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛУУД:

  • Эдийн засаг 5,3 хувиар өссөн
  • Төсвийн алдагдал 83,9 хувиар буурсан
  • Төсвийн орлого бүрдүүлэлт 500 гаруй тэрбум төгрөгөөр давсан
  • Монгол улсын ажилгүй иргэдийн тоо 10 хувиар буурсан
  • Төгрөгийн ханшийн уналтыг тогтоож тогтворжуулсан
  • Монгол улсын валютын нөөцийг 30 гаруй хувиар нэмэгдүүлсэн
  • Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг хугацаанд нь шийдвэрлэсэн
  • Чалко-д төлөх 176 сая ам.долларын өрийг барагдуулсан
  • Гадаад худалдааны ашиг 67,1 хувиар өссөн
  • Бизнесийн үйл ажиллагаа сэргэж, хөрөнгийн нийт хуримтлал 60 орчим хувиар өссөн
  • ОУВС-тай өргөтгөсөн хөтөлбөр тохирч, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн
  • Хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдсэн
  • Төсвийн нэгдмэл, ил тод байдал, сахилга хариуцлага дээшилсэн
  • Агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛУУД:

  • Эдийн засгийн өсөлт 6,1 хувиар өсөв
  • “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэв
  • “Эрүүл шүд” хөтөлбөрийг эхлүүлэв
  • Багш, эмч нарын цалинг 12-30 хувиар нэмэв
  • Энэтхэг улсын ЗГ-ын 1 тэрбум ам.долларын зээлээр баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалт эхлүүлэв
  • Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих санхүүжилтийг шийдэв
  • Засгийн газрын өр ДНБ-ний 80 хувьтай тэнцэж байсныг 60 хувь болгож бууруулав
  • Чингис бонд зэрэг гадаад өрүүдийг дарах ажлыг үе шаттай хийж нийт 5,7 их наяд төгрөгийн өр төлөв
  • Оюутны сургалтын зээлийн хүүг 0 хувь болгон бууруулж, 35 мянган оюутанд 75 тэрбум төгрөгийн зээл олгохоор болов
  • Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр урагшлуулахаар болов
  • БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар үзэглэв
  • АНУ-ын Мянганы Сорилтийн Сангаас 350 сая ам.долларын санхүүжилт авахаар болов.

Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн Газар огцорсон тохиолдолд МАН доторх хагаралдаан дээд цэгтээ хүрэх нь тодорхой юм. Учир нь МАН-ын дарга нь огцорсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвээр байх боловч шинээр байгуулагдах Засгийн Газрын тэргүүн нь өөр хүн байх нь тодорхой юм. Тиймээс МАН гурван толгойтой мангас лугаа болж өөр хоорондоо тэмцэлдэх нь дамжиггүй болно. Тэр цагт МАН-ын өнөө сайн сайхан амлалт, мөрийн хөтөлбөр хэрэгжинэ чинь ээ санаад ч нэмэргүй болох бизээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close