Спорт

Токиогийн Их дуулга тэмцээн Осака хотноо болно

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг томоохон тэмцээний нэг бол Токиогийн Их дуулга тэмцээн бөгөөд манай улсаас Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 11 жүдоч, эмэгтэй 3 жүдоч оролцохоор болжээ.

Энэ удаа “Бага Дэлхийн аварга” хэмээгддэг тус тэмцээн зохион байгуулах газраа солин Осака хотод болох юм. 2019 оны жүдо бөхийн ДАШТ-ийг Токио хотод зохион байгуулах болсон учраас 2018 оны Их дуулга тэмцээнийг Осака хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Их дуулга тэмцээн 11 дүгээр сарын 23-25-нд болох бөгөөд 75 орны 454 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгсөн байна. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн Токиогийн “Их дуулга” тэмцээнд манай 16 жүдоч зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close