Спорт

Ибрагимович төрхөмдөө буцаж мэднэ

Италийн “Милан” багийн удирдлага “Лос-Анжелес Гэлакси”-ийн довтлогч Златан Ибрагимовичийн бие төлөөлөгч Райолатай ажил хэргийн уулзалт хийжээ.

Тус клубын төлөөлөгчид Райолатай дөрвөн цагийн турш 37 настай довтлогч эрийг “Милан”-д эргүүлэн авчрах талаар ярилцсан байна.

Италийн баг аль 2017 онд Ибрагимовичийг авахаар хөөцөлдөж байсан ч тухайн үед швед эр “Манчестер Юнайтед”-ыг сонгосон билээ. Ибрагимович 2010- 2012 онд “Милан”-ы төлөө тоглож явсан юм.

 

Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close