Улс төрчид

Засгийн Газрыг огцруулахыг эсэргүүцсэн Ж.Батзандангийн төрсөн ах У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байна

Зам Тээврийн Хөгжлийн яаман дээр өнгөрсөн намар гарсан аймшигт хүн амины хэрэгтэй холбоотойгоор хамгийн их хариуцлага ярих ёстой этгээд бол Ж.Бат-Эрдэнэ .
Учир нь тэрээр тус яамны Төрийн Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан тул ажлын байран дээр архидан согтуурахыг таслан зогсоохоос эхлээд гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх юу ч хийж чадаагүй тул захиргааны бүхий л хариуцлагыг үүрэх нь зүй ёсны хэрэг.

Гэвч тэрээр ямар ч хариуцлага хүлээгээгүйгээр үл барам өдгөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллах болжээ.

Үүнтэй зэрэгцэн нэгэн хачирхалтай зүйл өчигдөр болов.
Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан Намынхаа Улс Төрийн Зөвлөлийн тогтоолтой санал нийлэхгүй, У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрыг огцруулах асуудлыг дэмжихгүй хэмээн мэдэгдэх нь тэр.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар түүний төрсөн ах, өдгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж буй Ж.Бат-Эрдэнийг саяхан ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь илэрч, ажлаасаа чөлөөлөгдсөн Б.Бат-Эрдэнийн оронд ЗГХЭГ-ийн дэд даргаар томилохоор ярилцаж буй ажээ.

С.Сарнай

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close