Бусад хүмүүс

Г.Нарансолонго: Миний хань яг түүн шиг байж чадсан

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаар өчигдөр /2018.05.13/ үзэгчдийн хүртээл боллоо.

Өчигдрийн дугаарт “Эмоци продакшн”-ийн жүжигчин  О.Тэмүүжин буюу Тэмка дуучин Укагийн дүрд хувирч түүний  ‘Don’t stop’ дууг сонгон дуулж  тайзыг доргиосон билээ.

Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан боловч  шүүгчид  “жүжигчин юм чинь” гэх үгийг хэлснээр түүнийг ялагчаар  тодруулаагүй юм.

Жүжигчин Н.Онон  шүүгчдийн хэлсэн  үгний хариуд цахим хуудаснаа “Чи жүжигчин юм чинь гээд дайраад байхыг ер ойлгосонгүй. Анхнаасаа жүжигчдийг яах гэж оруулдаг юм  бэ”хэмээн бичжээ.

Тэгвэл түүний хань жүжигчин Г. Нарансолонго” Өнөөдөр миний хувьд миний хань яг түүн шиг байж чадсан. Гэхдээ миний ханийг гарах үеэр лайв үзэгчдийн тоо 20,4К.  Энэ бол үзэгчид чамаас ямар их зүйл хүлээж , ямар их итгэл хүлээлгэж байгаагийнх. Тийм болохоор улам их хичээгээрэй хайраа. Миний хань жүжигчин хүн юм чинь бүр ч их хичээх хэрэгтэй” гэж цахим хуудаснаа бичжээ.

Бичлэг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close