Дэлхий

Д.Трамп: Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ нь газрын тосны үнийг огцом өсөхөд хүргэх байсан

Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын эсрэг хатуу хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь газрын тосны үнэ огцом өсөхөд хүргэх байсан ба дэлхийн эдийн засгийг сүйрүүлж магадгүй учир манай улс үүнийг авч хэрэгжүүлэхийг завдахгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Саудын Арабтай бид харилцаагаа тасалвал газрын тосны үнэ тэнгэрт хадна гэж би бодож байна. Би тэднийг тогтоон барьж байгаа бөгөөд тогтоон барихад нь Саудын Араб тусалж байгаа. Газрын тосны үнэ одоогоор манай улсад хямд байгааа бөгөөд илүү хямд байгаасай гэж би хүсч байна. Саудын Арабт бодлогогүй үйлдэл хийж, дэлхийн болон улс орныхоо эдийн засгийг сүйрүүлмээргүй байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close