УрлагЭнтертайнмент

ТРАНСЖЕНДЕР МИСС Б.СОЛОНГО “ТОП-10” ОРОЛЦОГЧИЙН НЭГЭЭР ШАЛГАРЧЭЭ

Дэлхийн улс орны трансжендер охид, бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Мiss International Queen” тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд трансжендер мисс Б. Солонго эх орноо төлөөлөн амжилттай оролцож, “ТОП-10” оролцогчийн нэгээр шалгарсан байна.

Түүний тэмцээнд гаргасан амжилтуудаас дурдвал:

–“Авьяаслаг мисс” төрөлд орчин үеийн Монгол бүжгийг калиграф бичигтэй хослуулан бүжиглэж хоёрдугаар байр эзэлсэн,

-Preliminary Swimming Suit буюу усны хувцастай мисс төрөлд TOP-10,

-“Мiss International Queen” тэмцээний ТОP-10.

Хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилсэн тус тэмцээн нь дэлхийн улс орны трансжендер охид, бүсгүйчүүдийн гоо сайхны олимп гэгддэг билээ.

Г.Зул

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close