Дэлхий

Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ

Арваннэгдүгээр сарын 20-ны мягмар гаригт Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирсны дотор халдлага үйлдэгч байсан талаар Кук мужийн шүүх эмнэлгийн эх сурвалжийн мэдээллээс иш татан “ABC7” телевиз мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Өмнө нь тус халдлагын улмаас гурван хүн нас барсны дотор цагдаагийн албан хаагч байсан гэж мэдээлжээ. ABC7 телевизийн мэдээлснээр, үлдсэн хохирогч нь эрчимт эмчилгээний тасгийн эмч байсан аж.

Гэмт этгээд тус эмнэлэгт ажилладаг сүйт бүсгүйтэйгээ машины зогсоол дээр уулзаж, муудалцсаны дараа эхлээд найз бүсгүйгээ хөнөөж, дараа нь эмнэлэг болон эмнэлгийн ойролцоо яваа энгийн иргэд рүү гал нээжээ. Цагдаа нарыг хэргийн газарт очих үед гэмт этгээд амиа алдсан байсан, түүнийг амиа хорлосон хэмээн албаныхан үзсэн байна.

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close