Бусад хүмүүс

Эмч нар нэгэн дуугаар батлан хэлж байна: “Анар жимсийг ястай нь идэж бай!”

Мммм, анар жимсэнд дургүй хүн гэж байхгүй болов уу. Ислэг-чихэрлэг амттай энэ жимс эрүүл мэндэд ашиг тустай гэж жигтэйхэн. Гэсэн хэдий ч уг жимсийг идэх үйл явц өөрөө жинхэнэ шалгуур болно: хэн нэгэн анарыг тэр чигээр нь иднэ, харин зарим нэг нь амандаа зажилж шүүсийг нь аваад ясыг нь буцааж гаргаж хаяна. Ингээд бид нэг асуултын хариултыг олохыг хичээсэн юм: анарыг ястай нь идэж болох уу? Ястай нь идвэл эрүүл мэндэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэх үү?

Анарын ясыг яагаад гаргаж хаяхгүй байхыг өнөөдөр танд танилцуулна. Ямар их шим тэжээлийг хогийн саванд хаяж байгаагаа та мэдэж байна уу? Анарын ясыг идэж болно Анарын шим тэжээлийг бид сайн мэднэ, харин ясны шим тэжээлийг нь огт хөндөж байсангүй.

Анарын яс гэдэг нь – диет нүүрс ус ажээ, өөртөө маш их хэмжээний ширхэглэг (ходоодонд ороод элдэв урвалд ордоггүй төрлийн) агуулсан байна.

Энэ төрлийн ширхэглэг нь хүний хоол боловсруулах системээр хурдан шингэж бие махбодийн хорт бодис, өтгөнийг хурдан гадагшлахад нөлөөлдөг ажээ. Анарын яс нь Е амин дэм, бүрэн ханасан хүчил болон ургамлын гаралтай тосоор баялаг – эдгээрийн нөлөөнд бие махбодийн дааврын тэнцвэрт байдал хангагдана.

Хэрвээ анарыг ястай хэрэглэвэл цусны даралтыг багасгах, толгойн өвчнийг намдаах боломжтой. Энэхүү шим тэжээлтэй жимсийг тогтмол хэрэглэснээр цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлнэ, өөрөөр хэлбэл цус багадах өвчнөөс айх хэрэггүй. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Мөн анарын яс нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг үзэгдсэн үед болон цэвэрших үед маш хэрэгтэй гэж үзэж байна.

Эрчүүдийн хувьд анарын ясыг багахан сахараар амтлаад идвэл эр хүний авхаалж самбаа нэмэгдэхэд нөлөөлнө. Бүх хятад эрчүүд ингэж л иддэг гэнэ. Хэрвээ та анарыг ястай нь идэхээр шийдсэн бол анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Анарын ясыг идэхдээ сайтар зажилсны дараа залгих ёстой.

Эс бөгөөс жимсний яс ямар ч шим тэжээлээ өгч чадахгүй. Үүнээс гадна сайтар зажлагдаагүй бүхэл яс нь мухар олгойд хуримтлагдаж үрэвсэлд хүргэх аюултай. Мөн аливаа хоол хүнсийг хэрэглэхдээ хэмжээг нь тохируулах хэрэгтэй, хэтэрсэн болгон хор гэдгийг та эрхбиш мэдэх биз ээ.

Анарын яс хатуу тул болгоомжтой зажилж идээрэй, магадгүй хамаагүй зажилбал шүдний эмалийг гэмтээж болзошгүй. Анхаар! Анарын яс нь цусны даралт бууруулах үйлчилгээтэй тул жирэмсэн эхчүүд идэхээс татгалзах нь зүйтэй. Жирэмсэн эхчүүдийн прогестерон идэвхтэй ялгарч байдаг – энэ үеэр судас ихээр тэлдэг тул цусны даралт нь бага байдаг ажээ.

Анарыг ястай нь идэх үү үгүй юу гэдэг асуудал зөвхөн амтны тухайд бус мөн ашиг тусын тухайд ч хөндөгдөж байна. Бидний зөвлөмжийг дагаад анар жимсний шим тэжээлийг бүрэн авахыг хичээгээрэй. Хэрвээ анарыг ясгүйгээр идэх гэж байгаа бол ясыг нь яаран хогийн саванд хаях хэрэггүй. Хатаасан үрийг хөрсөнд суулгахад хоёр долоо хоногийн дараа гэхэд ургаж эхэлнэ.

Та зүгээр л төсөөлөөд үз дээ, анар жимсний өөрийн модтой болох нь … Гоё биш гэж үү?

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close