Бусад хүмүүс

ТЕЛЕВИЗЭЭ ОРХИСОН Ч ГАЗАРДАХГҮЙ

UBS телевиз гэхээр та бидэнд хамгийн түрүүнд CITY NEWS мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг санаанд буудаг гэхэд хилсдэхгүй. Монголын телевизийн урлагт царай зүс, дуу хоолой, авьяас билгээрээ өнөөг хүртэл үлгэр жишээ яваа нэвтрүүлэгч бүсгүй 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан тэрээр өнгөрөгч онд UBS телевизийн хамт олноо орхисон. Мөн түүнтэй хамт тус телевизийн залуу үеийг өнгөлж яваа, өсөх ирээдүйтэй хөтлөгч Ж.Анхбаяр бууриа сэлгэхээр шийдэж байсанг та бүхэн санаж байгаа биз. Тэд UBS-ийг орхисон ч өдгөө өөр хүртэл өөр телевизэд хүчин зүтгэж ер харагдаагүй. Чив чимээгүйхэн байсан манай хоёр хувийн карьераа хөөж хамтдаа халтуур хийдэг болжээ. Next stop наадмын тайзан дээр хөтлөлт хийгээд зогсож байна лээ дээ.



Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close