Спорт

Погба Итали руу буцахыг хүсэв

Францын хөлбөмбөгийн шигшээ багийн од тоглогч Поль Погба найзууддаа “Манчестер Юнайтэд”-ийг орхиж “Ювэнтус”-т эргэж очихыг хүсэж байгаа талаараа ярьжээ. Хамгийн өндөр үнээр Англи руу явсан ч тун сэтгэл гонсгор яваа Поль ердөө хоёрхон жилийн дараа ийнхүү Туринд буцаж очихыг хүсэж буйгаа хуучин багийн андууддаа хэлсэн гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Манчестер”-ийн төлөө “Ювэнтус”-ыг орхисондоо харамсдаггүй хэмээн хэлж байсан мөртлөө өдгөө буцах талаар ярьж эхэлжээ. Погба “Ювэнтус”-т дөрвөн улирал тоглохдоо Сери А-д ялалт байгуулж, Италийн цомыг хоёр удаа өргөсөн билээ.

“Ювэнтус”-ын удирдлагууд ч шинэ жилийн өмнөхөн түүнийг авахын тулд хөдөлгөөнд орж эхэлнэ гэдгийг хэвлэлүүд мэдээлэх болов. “Барселона” төвийн тоглогч эрийг авахыг хүссэн ч “Олд Траффорд”-ын эзэдтэй тун болгоомжтой харилцаж, тэрхүү сонирхлоо дотроо хадгалж яваа. Гэхдээ “Ювэнтус”-ынхан Погба, дасгалжуулагч Моуринью нарын хүйтэн харилцаа тэдэнд франц тоглогчийг Премьер лигээс буцаан авах боломж олгоно гэдэгт итгэлтэй байгаа аж.

ДАШТ-ын формноосоо гарч чадаагүй Погба “МЮ”-ын бэлтгэлд оролцохдоо дасгалжуулагчийнхаа үүрэг даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байсан тул Моуринью ч яах учраа олохоо байсан юм. Моуринью Погбаг мөн багийн ахлагчийн орлогч хийхийг нь ч хориглосон билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close