Дэлхий

Панамын Ерөнхийлөгч асны хүүхдүүдийг баривчилжээ

Панам улсын Ерөнхийлөгч асан Рикардо Мартинеллигийн хоёр хүүг Америкийн Майами хотод лхагва гарагт баривчилжээ. Энэ тухай Панамын Прокурорын газрын дарга Кения Порселл мэдээлсэн байна.

“Тэднийг баривчилсан. Одоо бид Америкийн эрх баригчид Панамын Гадаад хэргийн яаманд холбогдох мэдээлэл хийхийг хүлээж байна. Мөрдөн шалгах ажлын дүгнэлтээр тэднийг мөнгө угаасан болон “Odebrecht” компанитай холбогдох хэрэгт холбоотой болохыг тогтоосон” гэж Кения Порселл телевизийн “TVN Noticias” сувгаар мэдээлжээ.

Панамын Ерөнхийлөгч асан Рикардо Мартинелли өөрөө 2017 онд АНУ-д баривчлагдсан бөгөөд түүнийг жилийн дараа эх оронд нь шилжүүлэн өгсөн байна.

2009-2014 онд Панамын Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ Мартинелли авилга хээл хахууль авсан, сөрөг хүчнийхнийг, хамтран зүтгэгчдээ болон тус улсын иргэдийг тагнан мөрдсөн хэрэгт буруутгагдаж байжээ. Түүнийг мөн Панамын визийг хууль бусаар дамласан хэрэгт сэжиглэж байгаа аж. Ийм хууль бус наймаанаас тэрбээр хамсаатнуудынхаа хамтаар 100 сая хүртэл ам.долларын ашиг олсон байж магадгүй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close