зөвлөгөөСонин хачин

ХЭТЭРХИЙ ИХ УС УУХ НЬ АЮУЛТАЙГ САНУУЛАВ

Хэтэрхий их ус уух нь эрүүл мэндэд аюултай байж болохыг эмч нар анхааруулж байна гэж “Business Insider” порталд бичжээ.

Бөөр нэг цагт ойролцоогоор 800-1000 миллилитр шингэн боловсруулж чадна гэж порталд тодруулан тайлбарлажээ. Хэрвээ энэ хэмжээ хэтэрвэл, бие махбодид натрийн тэнцвэрт байдал алдагддаг байна. Тийнхүү хэт их ус уух нь цусны даралтын зохицуулалтыг хүндрэлтэй болгож, улмаар тархины үйл ажиллагаа алдагдаж, комд орж, тэр ч байтугай үхэлд хүргэж мэднэ.

Үүнээс гадна, биед ус хэт ихсэх нь шингэн алдахтай адил мөн тийм аюултай байж болох бөгөөд харин бөөрний асуудалтай хүмүүс хамгийн эмзэг нь юм гэж эмч нар дурджээ.

Насанд хүрсэн хүн өдөрт гурав-дөрвөн литрээс илүү ус уух ёсгүй гэнэ.

С.Инда

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close