Сонин хачин

BLACK FRIDAY: Өнөөдөр хаана, юу ЗАД хямдарч байгаа вэ? (БҮГДИЙГ НЭГТГЭВ)

АНУ-д жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт тохиодог “Талархлын баяр”-ын маргааш өдрийг “Хар баасан гараг” хэмээн нэрийдэж, бүх дэлгүүр, супермаркетууд ихэнх бараандаа өндөр хувийн хямдрал зарладаг. Тиймээс жилдээ ганц тохиох энэ гайхалтай боломжийг алдахгүйн тулд Америкийн сая сая хүмүүс ойр хавийнхаа томоохон дэлгүүрүдэд хонон өнжин дугаарлах нь ч бий. Бизнес эрхлэгчдийн хувьд бодит хямдралаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ татах, тэдний таашаалд нийцэх, бараа бүтээгдэхүүнээ олон хувиар борлуулах нэг төрлийн “алтан боломж” нь болсон энэ өдөр Америкт замын түгжрэл нэмэгдэж, дэлгүүрт дугаарласан хүмүүсийн цуваа үүсч, ачаалал, бөөгнөрөл нэмэгдэх болсон тул 1960 оноос хойш “Хар баасан гариг” гэх нэршил бий болсон гэдэг.

Тэгвэл Монголд ч гэсэн сүүлийн жилүүдэд хямдралын “Хар баасан гариг”-т бизнес эрхлэгч, худалдааны менежерүүд ач холбогдол өгөх бослон. Энэ жил ч мөн хаа сайгүй хямдралын давалгаа үргэлжилж, үндэсний болон гадаадын томоохон брэнд, дэлгүүрүүд 70% хүртэлх хямдрал зарлаад байна. Арваннэгдүгээр сарын 23 ,24, 25-ны өдрүүдэд бараа, бүтээгдэхүүндээ хямдрал зарласан брэнд, дэлгүүр, үйлдвэрлэгчдийн мэдээллийг тэднийг дэмжих үүднээс, мөн хэрэглэгч та бүхэнд нэгдсэн мэдээлэл хүргэх үүднээс ZINDAA.mn сайт БҮГДИЙГ НЬ нэгтгэн хүргэж байна. Та шоппинг хийхэд бэлэн үү?

ЗИНДАА сэтгүүл, ZINDAA.mn сайтын МАРКЕТИНГИЙН АЛБА

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close