ДэлхийСонин хачин

ПИЗАГИЙН ЦАМХАГ ТЭГШИРЧ ЭХЭЛЖЭЭ

Пизагийн цамхаг сүүлийн 17 жилд дөрвөн сантиметрээр тэгширлээ гэж Гайхамшгийн талбай дахь хөшөө дурсгалын цогцолборын төлөөлөгч Матильде Меуччи РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Хонхот цамхагийн налуу өнцөг багассаар байгааг тэрээр дурьдаад “Цамхагийн байдлыг ажигладаг судлаачдын хэсэг манайд ажилладаг юм. Тийнхүү цамхаг илүү тогтвортой болж байгааг тэд 20 жилийн ажлынхаа дүнд тогтоогоод байна” гэж хэлжээ.

“Одоо цамхаг хоёр зуун жилээр залуужлаа гэсэн үг юм” гэж Италийн профессор Сальваторе Сеттиса хэлснийг агентилаг иш татан дурьдсан байна.

Пизагийн цамхаг нь Италийн “Duomo Santa Maria Assunta” сүмийн хонхот гонхон юм. Ер бусын байрлалаараа уг цамхаг дэлхийд алдартай болсон билээ. Цамхаг баригдаж байхдаа хазайж, сүүлд нь хазайлтын градус нь тогтворжих хүртлээ нэмэгдсээр байжээ. Нурах аюултай байснаас болоод архитекторчид цамхагийг тэгшлэхээр шийдэж, уг ажил 2001 онд дууссан байна.

Эх сурвалж: bataar.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close