ДэлхийСонин хачин

Үлэг гүрвэлүүдийн үед амьдарч байсан заан шиг хэмжээтэй амьтны ясыг Польш улсаас олжээ

Өнөөдрийн сүүн тэжээлтнүүдийн өвөг дээдэс болох эрт галавын аварга биет мөлхөгч амьтны ясыг хэсэг археологичид Польшийн нутаг дэвсгэрээс олсноо зарлажээ. Триассын галавын үед буюу 200 орчим сая жилийн өмнө амьдарч байсан нь түүнийг үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн оршиж байсныг баталж байна.

Хэдийгээр тэр үед дэлхий дээр үлэг гүрвэлүүд ноёрхож байсан ч терапсидууд гэгддэг өнөөдрийн сүүн тэжээлтнүүдийн өвөг дээдэс болох амьтад зэрэгцэн оршиж байжээ.

Польшоос олдсон амьтан нь 9 тонн орчим жинтэй, зааны хэмжээний өндөртэй байсан гэнэ.

Эрдэмтэд энэ амьтныг терапсидуудын нэг бүлэг болох дайсинодонт төрөлд хамаарна гэж үзжээ. Улмаар нэрийг нь Lisowicia bojani гэж шинжлэх ухаанд бүртгэсэн нь олдвор анх илэрсэн Польшийн Лисовице тосгоны нэр, мөн Германы анатомич Людвиг Хайнрих Боянусын нэрний хослол юм.

Дайсинодонтууд (dicynodonts) нь жижиг мэрэгч шиг хэмжээтэйгээс эхлээд аварга том хэмжээтэй хүртэл олон төрөл байжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close