ДэлхийСайн хүн

Монгол залуус Хойд туйлд аялах эрхийн төлөө өрсөлдөж байна

Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд “Fjallraven 2019” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга эхэлжээ. Энэ жил оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс Э.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын аялагч, уулын болон хэт холын зайн гүйгч, авирагч, алхагч З.Лхагважаргал нар багтсан байна.

Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр санал цуглуулж оролцох юм

Хойд туйлд нохойтой чаргаар аялах уралдаанд 2015 онд “Цэнхэр үст” Э.Цэрэн шалгарч байсан билээ. Тэгвэл 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд С.Номин нар шалгаруулалтад оролцож байсан. Та бүхэн монголчуудаа дэмжиж саналаа өгөөрэй.

“Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр https://polar.fjallraven.com/contestant/?id=4793&fbclid=IwAR1fqfap0LCEo0s5cXmo3wSI9AQmTo1fkBvUEQa5BWvBBgPBeK_C3rRCtHo

Э.Энхсаруулhttps://polar.fjallraven.se/contestant/?id=5383&fbclid=IwAR06MZdbfocchA6XM8VnvI59x0hVlM3Xeb64-A6FPVjtgf-ZMtaAi0gwbuk

“Хамтдаа алхцгаая” клубын аялагчЗ.Лхагважаргал https://polar.fjallraven.com/contestant/?id=4977&fbclid=IwAR0qdsL7Jen4u6zuoDn7zvH5_fHFxZjHw05NcLlIqLcUJboHtX5GX0MZvrk

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close