ДэлхийОлны танил

Korean drama: Сон Хэ Кю, Пак Бугом нарын хамтран тоглосон кино нээлтээ хийлээ

Солонгосын алдарт жүжигчин Сон Хэ Кю хуримаа хийснээсээ жилийн дараа “Найз залуу” кинонд тоглож, уран бүтээлдээ эргэн ирлээ. Тэрбээр энэхүү кинонд жүжигчин Па Бугомтой хамтран тоглосон юм. Энэхүү хоёр жүжигчний хувьд насны зөрүүтэй хэдий ч сайхан хосолсон хэмээн киноны нээлтийн үеэр гарсан мэдээллүүдэд дурджээ. Түүнчлэн Пак Бугом нь Сон Хэ Кюгийн нөхөр Сун Жүнгигийн дотны найз нь юм. Ямартай ч алдарт жүжигчин Сон Хэ Кю гэр бүлтэй болсныхоо дараа ийнхүү кинонд тоглосон байна. Тэрбээр киноныхоо нээлтийн үеэр “Гэрлэлт гэдэг гайхамшигтай зүйл. Хэн нэгнийг амьдралынхаа ханиар сонгож, хоёр биедээ итгэж, тэр хүнийг хамгаас илүү хайрлаж, энэ дэлхийд хэний ч бүтээж чадахгүй тийм нэгэн гайхалтай үзэсгэлэнтэй ертөнцийг бий болгоно гэсэн үг. Би аз жаргалтай байгаа. Нөхөр маань намайг маш их дэмжиж, надад урам зориг өгдөг” хэмээжээ.


Эх сурвалж http://www.info.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close