ДэлхийСайн хүнСонин хачинСпорт

Анхдагч болсон М.Нандинцэцэгийн талархал

Энэтхэгийн Шинэ Дели хотод эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Хорват, Унгар, Марокко улсын тамирчдыг хожиж хүрэл медалийн болзол хангалаа.

15 наснаасаа боксын спортоор хичээллэхдээ Монгол улсын 12 удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медаль, Ази тивийн хошой хүрэл, мөнгөн медаль, Дэлхийн цомын мөнгөн медаль хүртсэн. Тамирчин хүн бүрийн мөрөөдөл, хүрэх оргил нь олимп дэлхийн аварга болох байдаг билээ. Энэхүү мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлж, дэлхийн аваргын🥉хүртсэндээ туйлын их баяртай байна.

Монголын эмэгтэй боксын хөгжил өнөөдрийг хүртэл алхам алхмаар сайжирч, богино хугацаанд дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчин бэлтгэгдсэн нь миний хайрт багш Л.Энхбаатарын ач гавьяа байсан юм шүү гэдгийг бахархалтайгаар бичлээ.

Мөн бүхий л цаг үед тусалж дэмжиж, надад үргэлж итгэж байсан Үндэсний шигшээ баг, Монголын боксын холбоо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Хангарьд спорт хороо, Мөнхбаяр захиралтай Империал кастл ХХК,
Биеийн тамир спортын газар,
Боксын шигшээ багийн үе үеийн бүх дасгалжуулагч багш нар,
Шигшээ багийн бүх эмч нар,
Боксын шигшээ багийн бүх тамирчид,
Хар чоно клубын бүх тамирчид,
Хангарьд спорт хорооны тамирчид,
Үргэлж дэмжиж зөвлөдөг ахмад тамирчиддаа,
Бүх найз нөхөд,
Боксын спортод хайртай спорт сонирхогчид,
Ах дүү хамаатан садан,
Мөн хайрт аав ээждээ та бүхэнд бүгдэд нь маш их баярлалаа.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн Мягмардуламын НАНДИНЦЭЦЭГ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close