Бусад хүмүүс

Шүдээ ломбодуулах хэрэггүй боллоо

Японы эрдэмтэн Казуо Ямагашигийн зохион бүтээсэн шинэ төрлийн шүдний оо энэ салбарт хувьсал хийсэн томоохон нээлт боллоо. Их Британийн “Daily Telegraph” сонинд бичсэнээр энэ шүдний оогоор шүдээ угааснаар маш богино хугацаанд шүдний цооролт бөглөж, пааланг нөхөн сэргээж, өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг байна. Хамгийн гол нь энэ бүхэнд ямар ч шүдний эмчийн тусламж шаардлагагүй юм. Найрлагандаа шүдний паалантай төстэй буюу шингэн байгаад хатуурдаг бодистой уг оог шүдэнд ан цав гарсан үед ч шууд хэрэглэж болох гэнэ. Шүдээ угааснаас хойш ердөө гурван минутын дараа шүдний хагарч, цоорсон хэсэгтэй нэгдэж бүтэн болдог юм байна. Мөн бактерийн эсрэг бодис агуулдагаараа ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close