Улс төрчид

ШУУРХАЙ: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

Д.Хаянхярваагаар ахлуулсан МАН-ын нэр бүхий 27 УИХ-ын гишүүн Засгийн Газрыг огцруулах бичгийг өргөн бариад удаж байгаа. Тус асуудлыг өнөөдөр  Төрийн Байгуулалтын Байнгийн хороо хэлэлцэж шийдвэрлэх хуулийн хугацаатай юм.

Үдээс өмнө хуралдсан МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар У.Хүрэлсүхийн ЗГ-ыг огцруулах шаардлаггүй гэж  37 гишүүн үзсэнээ мэдэгдсэн.

Тэгвэл тус асуудлаар хуралдаж эхлээд байсан Төрийн байгуулалтын байнгийн хорооны гишүүд саналаа хэлж дуусч ЗГ-ыг огцруулах асуудлаар санал хураалаа.

Ийнхүү санал хураахад нийт хуралд оролцсон 16 гишүүнээс 10 нь огцруулах асуудлыг дэмжсэнээр 62.5 хувиар Монгол улсын ЗГ-ийг огцруулахыг дэмжлээ.

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан шийдвэрийг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж эцэслэн шийдвэх л үлдлээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close