ДэлхийОлны танил

КАЙЛИ ЖЕННЕР ADIDAS БРЭНДИЙН ШИНЭ ЦУГЛУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Adidas брэндийн наймдугаар сарын шинэ улирлын нүүр царайгаар 21 настайКайли Женнер тодорсон билээ. Тэгвэл  тус брэнд өвлийн шинэ цуглуулгынхаа нүүр царайгаар дахин Кайли Женнерыг сонгожээ.

Adidas COEEZE цуглуулга нь 1990-ээд оны хэв маягийг агуулсан төдийгүй Falconпүүзний шинэчлэгдсэн төрлийг танилцуулж байгаагаар онцлогтой. Falcon пүүз нь алтан шаргал болон улаан, цэнхэр, цагаан өнгийн хослол бүхий загвараар шинэчлэгджээ. Харин Adidas COEEZE цуглуулгад спорт өмд, богино футболк зэрэг багтсан байна. Эдгээр бүх загварууд нь ноосон материалаар хийгдсэн, хүйтний улиралд тохиромжтой аж.

Adidas COEEZE болон Falcon брэндийн шинэ цуглуулга нь энэ оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Adidas нэрийн дэлгүүр болон онлайн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх юм.

Кайли Женнер нь алдарт Кардашьян болон Женнерийн гэр бүлээс гаралтай. Тэрбээр дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар 21 насандаа тодорсон бөгөөд өдгөөКайлигийн хөрөнгө  900 сая ам.доллар хүрсэн гэгддэг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close