зөвлөгөө

БӨӨР ӨВЧИЛСӨН ҮЕД ХЭРЭГЛЭХ ЗУРГААН АЛХАМ

Алхам №1

Бөөр өвдсөн эсэхээ нарийн мэдэхийг хүсвэл та эмнэлэгт шээсний шинжилгээ өгөөрэй. Шээсний шинжилгээгээр таны бөөр өвдсөн эсэхийг тогтооно. Мөн та цэвэр ус ууж, биед хуримтлагдсан хорт бодисоо шээсээрээ дамжуулан гадагшуулах боломжтой.

Алхам №2

Хурц болон архаг дутагдал гэсэн 2 янзын хэлбэрээр бөөрний дутагдал илэрнэ. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрнэ. Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон төрлийн үед гардаг өвчний хүндрэл юм. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатангиршин үйл ажиллагаа нь адагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог.

Алхам №3

Зөвхөн эмчийн заавраар эм хэрэглээрэй. Энэ нь таны эрүүл мэндийг хамгаалах болно.

Алхам №4

Бөөр өвдөх үед толгой өвдөх, мартамхай болох шинж тэмдэг илэрдэг байна. Энэ үед та “антиоксидант”-аар баялаг ногоон цай уугаарай. Танд тус болох болно.

Алхам №5

Сармис нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлж, холестеролын хэмжээг бууруулдаг байна. Мөн “антиоксидант” ихтэй учир тогтмол хэрэглэхэд хорт хавдраас урьдчилан сэргийлдэг аж.

Алхам №6

Халгай нь шээсний гаралтыг нэмэгдүүлэх, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Мөн өвчин намдаах, хаван буулгах үйлчилгээтэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close