Бусад хүмүүс

Хүзүүнд хуримтлагдсан давс буюу хүзүүний хуянг хэрхэн арилгах вэ?

Хуян хөөрөх гэж монголчууд ярьцгаадаг – маш хорлонтой зүйл. Үнэндээ хүзүүнд хуримтлагдсан давс хүний бие махбодид ямар нэгэн таагүй мэдрэмж төрүүлэхгүй ч гэлээ хүзүү шархирч дуугардаг. Уг хуримтлалыг тоохгүй удаан явбал харин хүндрэх аюултайг анхаараарай.

Үүний үр дагавруудаас дурдвал – ясны үеүд шохойжих өвчин. Ямар өвчин болохыг та сайн мэдэх биз ээ. Тиймээс энэ өвчинд хүрэхээс нь өмнө давсны хэрэггүй хуримтлалаас нэн даруй салах хэрэгтэй. Та бүхэндээ давс хуримтлагдах шалтгаан болон энэ таагүй зүйлээс салах зарим нэг үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

Хүзүүнд давсны хуримтлал үүсэх Давс хуримтлагдаж байгаа шалтгааны талаар олон хүмүүс буруу ойлголттой явдаг – хэтэрхий их давс хэрэглэжээ гэж боддог.

Эрдэмтэд уг ойлголтыг буруу гэдгийг нэгэнт баримтаар баталгаажуулсан. Тэгээд давс хуримтлагдаад байгаагийн шалтгаан юунд оршино вэ? Үнэн хэрэгтээ үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг байна, тиймээс тодорхой шалтгааныг үндсэн гэж хэлэх ямар ч боломжгүй ажээ.

Зарим нэг эмч нарын үзэж байгаагаар бол хэтэрхий их уураг агуулсан хоол хүнсний хэрэглээнээс үүдэлтэй гэж үздэг. Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд хоолны буруу дэглэм болон амьдралын идэвхгүй хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж байна. Бид энэ дүгнэлтэнд ч итгэх ёстой болоод байгаа юм. Удаан цагаар толгойгоо унжуулж суудаг хүмүүсийн дунд хүзүүний давсны хуримтлал их байгааг судалгаагаар тогтоосон. Ялангуяа компьютерын ард сууж ажилладаг хүмүүсийн дунд маш их түгээмэл үзэгдэл юм.

Нэг л байрлалд удаан цагаар суух нь булчинд маш их ачаалал өгдөг, үүний үр дагаварт нь булчин өөрийн байдлаа алдана. Энэ нь ч ганц шалтгаан биш гэдгийг анхаарах хэрэгтэй, ямартай ч хүзүүнд давсны хуримтлал үүсэх эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлж байгаа юм. Давсны хуримтлалын улмаас хүзүү, нугасны яс гаж өөрчлөлтөд автаж хүзүү орчмоор дамжих мэдрэлд нөлөөлнө. Энэ нь цаашлаад мэдрэлийн захууд нарийсах, үрэвсэх, хавагнах, хүчтэйгээр өвдөхөд хүргэдэг. Мөн энэ нь үе шохойжих үндсэн шалтгаан болж өгдөг байна. Энэ таагүй өвчнийг хэрхэн эмчлэх талаар мэдээлэл өгөхөөс өмнө хэрхэн таслах зогсоохыг танилцуулмаар санагдлаа.

Асуудлын үндсэн шалтгаан хоол хүнсэнд агуулагдаж байна, тэгэхээр хоолны дэглэмээ засах хэрэгтэй боллоо. Хэрэглэж байгаа уургийн хэмжээг хянаж хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах ёстой. Хэрэглэж байгаа хоол хүнснээсээ загас болон өөх ихтэй махны хэрэглээг хасах нь зүйтэй. Төрөл бүрийн амтлагч, соус мөн хөвсгөр нарийн боов, маринад, давсалсан, утсан хурц амттай хоол хүнснээс татгалзаарай. Хоол хүнсэндээ шинэхэн ногоо түлхүү хэрэглэнэ,  энэ тохиолдолд хулууны шүүс маш их шим тэжээлтэй гэж үздэг. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх За, хоол хүнсний асуудлыг шийдлээ гэж үзье, одоо нэгэнт хуримтлагдсан давсны хуримтлалыг хэрхэн багасгах талаар ярилцъя. Уламжлалт эмчилгээний арга бидэнд тус болно.

1. Иллэг Давсны хуримтлалыг багасгахад чиглэсэн тусгай иллэг бий. Бие махбодийн эсэд хуримтлагдсан давсыг тараах, цусны эргэлтийг сайжруулахад сайнаар нөлөөлнө. Чадварлаг мэргэжилтэн олж чадвал түүний хийх иллэг маш их үр дүнтэй байх болно. Иллэг хийлгэх эмчилгээг сонгож байгаа бол танд маш их хугацаа хэрэгтэй болохыг анхаараарай, бас өндөр үнэтэйг бодолцох хэрэгтэй.

2. Тусгайлсан дасгал Нэгэнт хуримтлагдсан давсыг тараах болон урьдчилан сэргийлэх тусгай дасгалууд байдаг. Александр Дроженников танд 7 цогц дасгалыг бичлэгээр танилцуулах болно.

3. Цахилгаан ферез Хуримтлагдсан давсыг тарааж биеэс хорт бодис гадагшлуулах маш таатай эмчилгээнд тооцогддог.

4. Эмийн эмчилгээнүүд Шинж тэмдгийг багасгах зорилгоор тарилга хийлгэдэг. Жишээ нь, миорелаксант эсвэл опиат. Үнэндээ асуудлыг бүрэн шийдэхгүй зөвхөн таагүй мэдрэмжийг л багасгадаг юм. Дээр дурдсан аргууд нь үр дүнтэй, гэхдээ цогцоор нь хэрэглэхийг зөвлөж байна.

Мөн бидний дор танилцуулах жорыг давхар ашиглахыг санал болгож байгааг хүлээн аваарай. Тус бигнүүр нь хүзүүнд хуримтлагдсан давсны эсрэг маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг сайн талтай. Бигнүүрийг бэлдэхийн тулд танд төмс, зөгийн бал болон жодоо модны тос (нэгэн төрлийн шилмүүст мод) хэрэг болно.

Төмсөө жижиг ширхэгтэй үрүүлээр үрээд зөгийн балтай адил хэмжээгээр сайтар холино. Бэлдмэлийг мөр, хүзүүндээ түрхэж бүлээн алчуур дээрээс нь тавьж хоёр цаг байлгана. Энэ үеэр тайван хэвтвэл их үр дүнтэй. Бигнүүрийг авсны дараа жодоо модны тосоор сайтар тосолж өгнө.

Дээрх бигнүүрэн эмчилгээг 7-10 хоногийн турш өдөр болгон хийнэ. Тун удахгүй үр дүн нь танд мэдрэгдээд эхэлнэ: хүзүү орчмын таагүй мэдрэмж арилж хүзүү тань хамаагүй чөлөөтэй хөдөлдөг болох юм. Энэ эмчилгээн дээр мөн цогц дасгал хийхийг санал болгож байна.

Доор бичлэгт Аленксандр Дроженников хүзүүг илүү уян хатан болгох дасгалыг танд зааж өгнө. Асуудалд цогцоор нь хандаж арга хэмжээ авч чадвал үе шохойжих өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна.

Дасгалыг тогтмол хий, жин тавь – эрүүл саруул явцгаая. Хүзүүний шохойжилт – маш аюултай өвчин, хэрвээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадаагүй бол маш яаралтай эмчилгээ эхлүүлэх цаг болжээ. Бидний нийтлэл танд хэрэгтэй санагдсан уу? Найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close