Дэлхий

Хүйтний улиралд гэрээ дулаацуулах үр дүнтэй 5 арга!

Хүйтний улирал ирж, хөхүүрийн ам наашилж айл өрх, албан байгууллага, сургууль цэцэрлэг дулаалгын ажилдаа ханцуй шамлан орох цаг үе хаяанд ирээд байна. Дулаан хамгийн их алдагддаг орчин бол цонх болон хаалга байдаг учир эхний ээлжинд тэдгээр алдагдлыг багасгах нь хамгийн чухал бөгөөд зөвхөн барилгын гадна ханыг дулаалах нь төдийлөн үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй. Энэ үүднээс та бүхэнд гэрээ дулаалах үр дүнтэй аргуудыг хүргэж байна.

1. Цонхоо дулаалах

Цонх, хаалганы завсар, зайг сайтар чигжиж битүүмжлэх хэрэгтэй. Ингэснээр дулаан алдагдлыг наад зах нь 5-15 хувь бууруулах боломжтой. Ингэхийн тулд цонхны замаскийг силиконоор солих, уян жийргэвч, пролонон тууз наах, цонхны хүрээ болон ханын хоорондох заадсыг полиуретан хөөс, шилэн хөвөнгөөр дүүргэх хэрэгтэй.

Вакум цонхны жийрэг резин нь муудсанаас болж завсраар нь тоос шороо, агаар нэвтэрдэг тул жийргийг солих хэрэгтэй. Резиний хэрэглээг уртасгахын тулд цонхоо арчлах үедээ жилд дор хаяж нэг удаа ургамлын тосоор тосолж байвал зүгээр. Түүнчлэн чанар муутай цонхнуудын хүрээ сэнсэрснээс үүдэн гажиж дулаан алдалтыг ихэсгэдэг. Энэ үед завсар зайг наалттай хөөсөнцөр туузаар наах хэрэгтэй.

2. Боодлын цаас ашиглах

Гэрийн дулааныг хадгалж, хүйтэн салхийг үлдэн хөөхийн тулд боодлын цаас ашиглах нь үр дүнтэй аргуудын нэг юм. Боодлын цаас гэдэг нь бидний мэддэгээр жижиг хийн бөмбөлөгнүүдтэй цаас юм. Гэрийнхээ цонхнууд дээр уг боодлын цааснуудыг нааснаар дахин гэртээ даарах аюулгүй болно.

3. Дотоод дулаалга хийх

Дотоод дулаалгын ашигтай талууд:

Зардал багатай

Үе шаттайгаар, алхам алхмаар хийх боломжтой

Хувь хүн өөрөө хийхэд хялбархан

Дулаалга нь гадна цаг агаарын нөлөөлөлд өртөхгүй

Байшингийн гадна өнгө төрхийг эвдэхгүй

Дотор дулаалгатай өрөө маш түргэн хална

Дотор дулаалгад шилэн хөвөн, хавтан зэргийг ашиглаж байгаа бол эрүүл ахуйн болон уур тусгаарлах үүднээс хуванцар хальсаар нэлэнхүйд нь бүрэх хэрэгтэй.

4. Дотор хаалгануудыг битүүмжлэх

Хэрвээ танайх олон өрөө, олон хаалгатай бол хаалга бүрийн доор даавуу буюу алчуур тавьснаар өрөө хоорондын агаарын солилцоог бууруулж чадна.

5. Зай завсрыг бөглө

Хэрвээ хаалга, цонхны ханатай залгаа хэсгүүдэд зай завсар гарсан байвал байвал шахдаг хөөс эсвэл силикон цавуу ашиглан бөглөж болно. Гол нь цаг агаар арай дулаан үед хүйтэн температурт тэсвэртэй бүтээгдэхүүн ашиглахаа бүү мартаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close