зөвлөгөө

ТАМХИ ТАТАХАА БОЛИХ ХАМГИЙН ҮР НӨЛӨӨТЭЙ АРГА

Тамхи татахыг олон нийт буруушаах нь энэхүү хорт зуршилтай хийж буй тэмцэлд  чухал дэмжлэг болдлогийг Канадын баруун нутгийн их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.

Тамхины хайрцаг дээрх элдэв өвчний  үр дагаврыг харуулсан аймшигтай зургийн оронд “тамхи татахыг буруушааж буй” хүмүүсийн нүүр царайг  харуулах хэрэгтэй гэдгийг судлаачид илрүүлсэн байна. “Journal of Consumer Affairs” сэтгүүлд бичсэнээр, тамхи татдаг 150 хүнтэй хийсэн туршилт энэ арга үр нөлөөтэйг харуулжээ.

Хайрцаг дээрх “буруушаасан зургууд” нь тамхи  татах хүслийг  багасгаж, цаашид тамхи татахаа бүрэн болих өвөрмөц шалтгаан болдогийг Канадын социологчид илрүүлсэн байна.

Гэхдээ ийм аргад дутагдалтай тал ч бий бөгөөд “ичээх арга” нь тамхи татах нь зөв эсэхэд эргэлзэж буй хүмүүст л нөлөөлж байжээ.  Харин тамхи амьдралынх нь салшгүй хэсэг аль хэдийнэ болсон архаг тамхичид “нийгмийн буруушаах” уур амьсгалыг  ойлгодоггүй  байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close