Бусад хүмүүс

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ 10 ХАР ДАРСАН ЗҮҮД БА ТЭДНИЙ ШАЛТГААН

10. Байгалийн гамшиг

Та аймшигтай хуй салхи, газар хөдлөлт, аянга цахилгаан, үер зүүдэлж байсан уу? Хүчтэй салхи байшин, моддыг хийсгэж байна, дэлхий сүйрч байна гэх мэтээр зүүдлэх нь таны айдас, стресс, санаа зовнилыг илэрхийлдэг. Цаг агаар урьдчилан таамаглашгүй бас байнгын өөрчлөгдөж байдагтай ижил таны сэтгэл санаа ч тийм болж, өдөр тутмын амьдралаасаа хүнд бэрх, үл ойлгогдох зүйлийг мэдэрч байгааг илэрхийлдэг. Та эмч дээр цаг авч, чухал уулзалт товлосон ч юм уу, харилцааны ямар нэг асуудалтай байгаа юм биш биз? Сэтгэл санаа тайван болсон цагт бүх зүйл сайхан болно.

9. Үхсэн хүнтэй уулзах

Нас барсан хүнтэй уулзаж байна гэж зүүдэлж байсан уу? Ойрын хугацаанд таны ойр дотнын хүн нас барсан бол эсвэл хэн нэгэн нас барсан тухай сураг дуулсан бол зүүдлэх магадлалтай. Гэхдээ ямар ч байлаа гэсэн энэ нь та аливаа нэг зүйлийг тавьж явуулахгүй байгааг илтгэдэг. Та нас барсан эмээгээ зүүдэллээ гэхэд дотроо тэр хүнийг дурсдаг, тэр тухайд байнга бодон, санагалздаг байж мэдэх. Мөн зарим тохиолдолд таны эрүүл мэнд ноцтой муудсан байгаагаас болж зүүдлэх хандлагатай.

8. Чухал зүйлээс хоцрох

Та жишээ нь уулзалтаасаа хоцорлоо, амжсангүй гэх мэтээр санаа зовнил дүүрэн зүүд зүүдэлдэг бол энэ нь та маш идэвхтэй, ачаалалтай амьдарч байгааг илтгэнэ. Бүх зүйл таны хувьд хурдан өнгөрдөг байж болох. Ямар нэг зүйл төсөөлснөөр болохгүй байх вий, алдах вий гэх айдастай хүмүүст энэ зүүд их ойр. Хүмүүсийн сөрөг хандлага дунд, ачаалалтай ажилладаг бол та аль болох тайван амгалан байж, өөртөө цаг зав гаргахыг хичээгээрэй.

7. Нүцгэн байна гэж зүүдлэх

Энэ төрлийн зүүд хар дарсан зүүдэнд ордог гэдгийг та мэдэх үү? Тухайн үедээ танд таатай эсвэл таагүй янз бүрээр л мэдрэгдэх байх. Гэхдээ сэрээд бодоход энэ нь тийм ч энгийн, хөнгөн зүүд биш болохыг ухаарна. Учир нь өөрийгөө шүүмжлэх, гадаад төрхөндөө хэт санаа зовох, өөрийгөө доогуур үнэлэх зэрэг сэтгэцийн асуудлууд үүнтэй холбоотой байдаг байна. Олон хүмүүсийн дунд нүцгэн байгаагаар зүүдлэх нь бусдын шүүлтээс айдгийг илтгэнэ.

6. Шүд

Энэ төрлийн зүүд яг л нүцгэн байгаагаар зүүдлэхтэй ижил тун тавгүй мэдрэмж төрүүлнэ. Хувь хүний “дархан” байдал алдагдаж буйг, сэтгэл санааны дарамт, зовнил их байгааг илтгэнэ. Мөн бусдад шүүгдэж, зарим талаараа “bully” буюу дээрэлхүү занд өртдөг хүмүүст тохиолдох хандлагатай. Хэн нэгэн танд сэтгэл санааны дарамт үзүүлдэг, тайван байж чадахгүй үед түгээмэл зүүдлэгддэг.

5. Гэмтэж бэртэх

Шархдаж, гэмтэл авч байна гэж зүүдлэх нь та их ядарч, сул дорой байгааг илтгэнэ. Яс хугарах болон бусад гэмтлийг зүүдлэх нь таны тархи бие тань сул дорой байна гэж хэлж буйн дохио. Та аливаа зүйлд шантарсан, итгэл алдарсан байж болох. Өөрийн юунд санаа зовж, ядарч туйлдан, залхаж буйгаа олж мэдэн үүнтэйгээ тэмцсэнээр ийм төрлийн зүүд зүүдлэгдэхээ болих аж.

4. Хайртай, дотнын хүн тань орхин одох

Хаяж одох, орхин явж, ганцааранг тань үлдээж байна гэж зүүдлэх нь бодит амьдралтай холбоотой байж болох хамгийн өндөр магадлалтай зүүд. Таныг орхиж явсан эсвэл та ганцаардсан байх үед, хэн нэгнийг алдахаас айсан үед ийм төрлийн хар дарсан зүүд зүүдлэгдэнэ. Мөн дотнын хүнтэйгээ харилцах харилцаанд сэв суусан тохиолдолд, сэтгэл хангалуун бус үед, хамтрагчдаа өөрийгөө хангалттай бус гэж бодсон үед ч зүүдлэгддэг байна.

3. Гацах, гарах гарцгүй болох

Ийм төрлийн зүүд зүүд давчуу жижиг орон зай болон хөдөлж чадахгүй болохоос маш ихээр айдаг айдастай хүмүүст ихээхэн зүүдлэгдэнэ. Мөн нөхцөл байдлаас хэрхэн гарч чадахгүй байгаадаа шаналж байгаа үед тохиолдоно. Жишээ нь санхүүгийн хүндрэл тохиолдох, ажил бүтэлгүйтэх, харилцаа нуран унах зэрэгт ч бас тохиолдоно.

2. Унах

Та өөрөө яаж ч чадахгүй тийм нөхцөл байдалд орсон тохиолдолд ихэвчлэн зүүдлэгдэнэ. Мөнгө, харилцаа, карьер болон хүчирхийлэлтэй холбоотой асуудалд өртөж буй тохиолдолд зүүдлэгддэг байна. Та яаж ч хичээгээд нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй үед, мөн маш их ачаа таны нуруун дээр байгаа үед тохиолдоно.

1. Хөөгдөх, дайралтад өртөх

Энэ бараг л хүн бүрийн мэдэрч байсан хамгийн түгээмэл хар дарсан зүүд. Амьтан, хүн, юу гэдэг нь үл мэдэгдэх ямар нэг зүйлд хөөгдөх, эсвэл дайралтад өртөж байна гэж зүүдлэх нь та сөргөлдөөнөөс айж буйг илтгэнэ. Үүнд ууртай багш, хэцүү ааштай дарга, хүчирхийлдэг, хүнд хэцүү байдалд оруулдаг эцэг эх, таагүй хосын харилцаа зэрэг нөлөөлнө. Хөөгдөж буй мэдрэмж та хүнд хэцүү нөхцөл байдлыг давж гарч чадахгүй мэт санагдахад төрдөг. Мөн зарим тохиолдолд таныг хөөж, дайрч буй зүйл бодит амьдралаас урган гарч ирсэн байдаг. Айж зугтах, нуугдах зэрэг таны зүүдэндээ гаргаж буй үйлдлүүд бодит амьдрал дээр таны мэдэрч буйг илүү хурц мэдрүүлж буй хэрэг. Зүүдээ тэмдэглэж сурвал та яваандаа зүүднээс олон зүйлийг анзаарч, бодит амьдралдаа дүгнэлт хийх, зүүд, амьдрал хоёрын ялгааг ойлгоход тусална.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close