Бусад хүмүүс

ДОМОГ, ЦУУ ЯРИА: ЯПОНД АМ ДАМЖИН ЯРИГДДАГ ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ 11 “АМЬТАН”

Япон домог туульсаараа алдартай, гайхамшигтай орон шүү. Ёокай буюу хачирхалтай, энгийн биш амьтдын тухай түүхүүд олон бий.

Танд улс орнуудын ам дамжин яригддаг хачирхалтай, аймшигтай домгуудыг цувралаар хүргэх болно.

1. Шичинин Мисаки

Энэ бол ослоос болж өөд болсон хүмүүсийн сүнс юм. Ямар нэгэн хүний биеийг өөрийн болгож эсвэл амийг нь хөнөөснөөр Шичинин Мисакигийн нэгнийх нь сүнс чөлөөлөгдөн амар амгаланг олж, алуулсан хүн байрыг нь эзэлдэг гэх. Шичинин Мисаки үргэлж долуулаа явдаг ба энэ тоо багасч эсвэл нэмэгддэггүй.

2. Мокүмокүрэн

Энэ бол хүмүүсийн муухай харьцаж, арчлаагүй орхисон Японы модон хаалга (шожи) дээр гарч ирдэг сүнс юм. Модон хаалганы цаас урагдахад нүх дундаас нүднүүд гарч ирэн явж, орж, гарч байгаа бүх хүнийг ажигладаг байна. Аюултай биш боловч маш аймшигтай харагддаг гэлцдэг.

3. Бэтобэто-сан

Бэтобэто-сан орой үдшийн цагаар ганцаар явж байгаа хүмүүсийг даган алхдаг. Өмсдөг модон шаахайгаас нь “бэто бэто” чимээ гардаг гэнэ. Энэ мангасаас зугтахын тулд та хойш нэг алхам ухарч, “таны дараа, Бэтобэто-сан” гэж хэлэх хэрэгтэй аж.

4. Фүтакүчи Онна

“Хоёр амтай бүсгүй” урд талаасаа энгийн л нэг үзэсгэлэнтэй бүсгүй харагдах боловч толгойн ар талд, үс дунд нь бас нэг ам байдаг. Маш олон домог ярианд бүсгүйн хоёр дахь ам түүнийг улам их идүүлэхийн тулд гарч ирдэг гэдэг. Мөн өөр түүхүүдэд тэр бүсгүй хойд хүүхдээ өлсгөж үхүүлсэн бөгөөд бие нь өшөө авалтын үр дүнд ийм болж хувирсан гэдэг.

5. Нёойжизай

Энэ бол нуруу мааждаг сүнс юм. Түүний хүч чадал нь хүний өөрийн хэчнээн хичээсэн ч хүрч чаддаггүй газрыг маажиж, загатнахыг болиулах юм.

6. Кэкэген

Гэм хоргүй мэт харагдаж болох ч тэд үнэндээ сайн санаат биш. Азгүйдэл, өвчин шаналал, тахлын сүнс гэгддэг. Ойр амьдарч буй хүмүүст өвчин зовлон, азгүйдэл авчирдаг. Хүмүүст харагдахгүйг хичээдэг ба байгальд амьдарч, маш ховорхон үзэгддэг гэнэ.

7. Имори

Имори бол нас бараад гүрвэл болон хувирсан дайчдын сүнс. Тэд амиа алдсан, орхигдсон нурам, балгас дунд байж зөрж өнгөрсөн хүмүүс рүү довтолдог байна.

8. Бакэ-Күжира

Бакэ-Күжира бол аварга том араг ясан халим. Халим агнадаг тосгонуудын ойролцоо бороотой шөнөөр гарч ирэн загасчид, худалдаачдыг айлган, онилсон хүнээ аймшигт хараалаар хараадаг. Халимын хараалд өртсөн тосгонд өлсгөлөн, тахал, гал түймэр болон бусад гамшиг тохиолддог.

9. Нэкомата

Хүмүүсийг жигшин зэвүүцдэг ба олон хүнийг хөнөөх галт бөмбөг шиддэг муур дүртэй мангас. Цогцсыг өөрийн хүчээр яг л утсан хүүхэлдэй шиг удирддаг. Өөрийн хүчийг ашиглан хүмүүсийг сүрдүүлж эсвэл боолчилдог.

10. Гашадокүро

Энэ бол дундаж хүний өндрөөс 15 дахин том аварга араг ясан сүнс юм. Өлсгөлөнд нэрвэгдэж, дайнд алагдсан эсвэл булж, оршуулагдаагүй өнгөрсөн хүмүүсийн араг яснаас бүтсэн. Шөнө дундад гарч ирэн ганцаар явж буй хүмүүсийг барьж аван толгойг нь тастаад цусыг нь уудаг гэх.

11. Ками-Кири

Камикири бол хайч шиг бас сахлын тонгорог шиг гартай мангас. Хохирогчдоо мэдэгдэлгүй хаалга болон цонхыг онгойлгон шургалдаг. Шөнө дунд нуугдан орж ирдэг энэ мангас хохирогчийнхоо үсийг тайрч хаядаг гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close