Бусад хүмүүс

Ж.П.САРТР | “БУСАД ХҮМҮҮС БОЛ ТАМ” ГЭХ ОЙЛГОЛТЫН ТУХАЙ ЦӨӨН ҮГ

Нэрт философич, Францын зохиолч Жан-Поль Сартрын (1905–1980) тухай ярьж эхэлмэгц нэн тэргүүнд “Hell is other people” буюу “Бусад хүмүүс бол там” гэх ишлэл хөндөгддөг. Гэтэл эл ишлэл философийн түүхэнд хамгийн буруу хөрвүүлэгдсэн ойлголтод хамаардаг аж. Философийн хамгийн алдартай энэхүү ойлголтыг Ж.П.Сартр өөрөө хэрхэн тайлбарлав? 

Энэхүү ойлголтыг франц хэлний “L’enfer, c’est les autres” гэх үгнээс англи хэл рүү хөрвүүлсэн “Hell is other people” гэх орчуулгаас нь утгачлан “Там бол бусад хүмүүс” хэмээн ойлгоно. “Бусад хүмүүс бол там юм. Тиймээс өөрийгөө бусдаас тусгаарлаж, “anti-social” буюу нийгмээс тусгаарлагдмал амь зуух нь зөв суртал юм” гэж дэлгэрүүлж болох мэт. Гэтэл үнэндээ “No Exit” /1944/ жүжгээс эш татсан энэхүү ойлголт дээрх тайлбар шиг хүмүүсийг үзэн ядсан утгыг огтхон ч агуулаагүй бөгөөд утгачилбал “Бусдын нөлөө бол там юм” гэх санааг илэрхийлжээ.

Ж.П.Сартр 1965 онд өгсөн ярилцлагадаа энэ тухай: 

Энэ ишлэл ямагт буруу ойлгогдож, орчуулагдаж ирсэн. “Бусад хүн бол там юм” гэсэн утгаар олон нийтэд түгсэн ч үнэндээ “No exit” жүжигт огт өөр санааг илэрхийлэхийг зорьсныг цөөн уншигч л ойлгодог. Өөрийнхөө тухай илэрхийлж, ярьж, бүр бодохдоо бусдын санаа бодлыг хэт их анхаарч, тусгах, өөрийнхөө тухай бодож, мэдрэхдээ хүртэл бусдын бодлоор өөрт хандах нь тэсвэрлэшгүй там юм…  “Бусад” гэх бодгалийг “Там” гэж үзэн, тэдэнтэй аливаа харилцаанд оролцохоос татгалзах ёстой гэх утга огтхон ч үгүй. Харин бусдын нөлөөнд автаж, өөрийн оршихуйг тэднийхээр орлуулах нь “Би”-гийн хувьд хамгийн орлуулшгүй там юм.[1] 

“No Exit” жүжигт энэхүү ойлголтыг гурван дүрийн монолог болон харилцан яриагаар илэрхийлжээ. 

https://www.photojoiner.net/image/cU2fspMH

Гарсон гэх залуу, хоёр бүсгүйн сүнс тамд илгээгдэж буйгаар жүжиг өрнөх бөгөөд тэд зохиолын эхэнд нэг өрөөнд буюу “там”-д орж ирнэ. Тэдний хэн нь ч, хэзээ ч өрөөнөөс гарахгүй. Гарсон хамтран оршигчиддоо өөрийгөө шударга үнэнч хүн болохоо батлахыг хүсч, улмаар тэдэнд харагдахаар тэмүүлж буй өөрийн дүрийг бүтээж эхэлнэ. Удалгүй тэрхүү дүрдээ бага багаар уусч, эцэст нь түүний оршихуй зөвхөн хамтран оршигчдынх нь өөрийг нь харж буй оршихуйгаас бүрэн хамаарах болно. “Бусдын нөлөөн доорх, хараат оршихуй! Энэ л жинхэнэ там биш гэж үү?” гэх цочролыг уншигч, үзэгчдэд эрхгүй төрүүлнэ.

Гарсон удалгүй тэсгэл алдан “Харц чинь намайг нэвт шувт ширтэж байна. Гэвч? Зөвхөн та хоёр л гэж үү? Илүү их, тэсвэрлэшгүй мэт давчдуулж байна. Энэ чинь л өнөөх там нь юм байна шүү дээ. Эрүү шүүлт, галт түүдгээр тургисан тамын тогоон тухай үлгэрийг хэн зохиогоо вэ? Бусдын нөлөө – энэ чинь л там юм!” хэмээн уулга алдана.

Харин Эстелла “Би толинд өөрийгөө харж чадахгүй бол өөрийгөө мэдэрч чадахгүй. Харж чадахгүй бол оршиж буйгаа яаж мэдэх вэ? гэх бол,

Ругнетта бүсгүй “Бусдын нөлөө – там юм. Учир нь бид үүрд өөрийнхөө тухай бусдын бодол санаанаас дөнгөтэй байдаг” гэх зэрэг монологуудаас зохиолын гогцоо ил болж, алдарт ишлэлийн цаад санаа та бидэнд тодорч ирлээ.

 “Хүн ердөө л оршин байдаг ба тэр нь өөрийгөө хэрхэн төсөөлж байгаатай нь төдийгүй, бас ямар болохыг хүсч байгаатай нь адил”

– Ж.П.Сартр

Бурхангүй экзистенциалзм үзэлд “Хүн өөрөө эрх чөлөөтэй” гэх сургаалийг номлодог. “Бурхан гэж байлаа ч хүнийг өөрөөс нь өөр хэн ч аврахгүй” буюу экзистенциализмын үүднээс хүний нийгэмд сайн муу, буян нүглийн ялгаа тогтсон ойлголт угтаа байдаггүй. Хүн л өөрөө өөрийгөө сонгон авдаг” /орч, Г.Аюурзана/

Image result for sartre no exit eyes

​Жүжигт өгүүлж буйгаар энэхүү ишлэлийн цаад зорилгыг “Хүн өөрөө эрх чөлөөтэй атал бусдад хэт их анхаарснаар тэрхүү эрх чөлөөгөө алдаж, өөрийн сонголтоор “нөлөөллийн” тамд ордог” гэж тайлбарлаж болох юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close